Connect with us

Эдийн засаг

Г.Амартүвшин: Капитал Банкны дампуурлаас болж Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн хохирол хүлээх эрсдэлтэй болоод байна

Нийтэлсэн

-

Монгол Улсын Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин шинэ ажлаа хүлээж аваад дөрвөн сар болж байгаа билээ.

Төслүүдийн зээл төлөлт нь муудсан, удааширсан гээд Хөгжлийн Банктай холбоотой дуулиан үргэлжилсээр буй.

Энэ тухай болон ажлаа хүлээж аваад ямар өөрчлөлтүүдийг хийж байгаа талаар Г.Амартүвшин захирал анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгснийг хүргэж байна.


Гэрэл зургийг MPA.mn

 

– Та бизнесийн хэмнэл хурдтай, засаглал харьцангуй сайтай хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаад гэнэт Хөгжлийн Банканд очих шийдвэр гаргасан. Нөгөө талаар энэ нь улс төрд орсонтой адил.  Яагаад ийм шийдвэр гаргах болов?

– Нэг хөлөө улс төрд “дүрсэнтэй” ижил зүйл гэдэгтэй санал нэг байна.

Чухам яагаад шийдвэр гаргах болсон бэ гэдэгт тайлбар өгөхөд, 2019 оны эхнээс Ерөнхий сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга тойруу утгаар энэ ажлыг хийх шаардлагатай байгааг ярьж байгаад сүүлдээ санаагаа шууд хэлэх болсон.

Монгол Улсын Хөгжлийн Банк бол маш чухал институт ч өнөөг хүртэл зөв замаар замнаж ирээгүйгээс гадна үндсэн зорилгодоо хүрч чадаагүй, гуравдугаарт, энэ ажлыг улс төрийн нөлөөгүй, эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэн, мэргэжлийн банкир хүн удирдах ёстой юм байна гэсэн дүгнэлтэд Засгийн газар хүрсэн юм билээ.

Үнэнийг хэлэхэд би тухайн үед Хөгжлийн Банк надад ажлын нэг боломжит хувилбар гэж огт бодож үзээгүй байсан.

Мэдээж саналыг нухацтай бодсон. Би 1998 оноос хойш банк, санхүүгийн салбарт өнөөг хүртэл ажиллаж, банкны салбарт олон төрлийн ажил хийж үзсэн.

Ингэж яваад 2011 онд эх орондоо эргэж ирсэн шалтгааны нэг нь Монгол Улсынхаа төлөө нэг юм хийе гэсэн бодол байсан. Хэчнээн гадаадад ажиллаж, амьдраад байж болох ч эцсийн дүнд эх орноо гэх сэтгэл байгаад байсан. Тэр бодол маань давамгайлаад эх орондоо ирэх шийдвэр гаргасан. Үүнээс үүдэлтэйгээр мөн Хөгжлийн Банкны захирлын ажлын саналыг хүлээж аваад байна.

Мэдээж шинэ ажил гэдэг амаргүй, хэцүү байна гэдэг төсөөлөл байсан.

Гэсэн хэдий ч хэцүү байх тусмаа надад сорилт болох байх л гэж шийдвэр гаргасан. Өмнө нь ч ийм эрс шийдвэр гаргаж байсан маань энэ удаагийн өөрчлөлтөд нөлөөллөө.

– Ажлаа хүлээж аваад дөрвөн сар болох гэж байна. Таны хувьд шинэ ажилтайгаа танилцах үйл явц дууссан, өөрчилж, шинэчлэх алхмуудаа хийгээд эхэлсэн гэж ойлгож байгаа. Зөв үү?

– Тийм ээ. Танилцах ажил дууссан.

Энд ирээд хамгийн түрүүнд хийсэн ажил бол зээл олголтын үйл явцыг нэлээд ажиглаж, судалж, зарим өөрчлөлтийг хийлээ.

Ирэхээс өмнө миний мэдэж байсан зүйл бол Хөгжлийн Банкны шийдвэр маш ойлгомжгүй, удаан гардаг явдал.

Нөхцөл байдал дээр иртэл энэ нь ч үнэн болж таарсан. Бүтэн жил судлагдсан зээлүүд ч байх жишээтэй.

– Санхүүжилтийн хувьд том дүнтэй учир зээл олголтын шийдвэр гаргахдаа удаан байх шаардлага бий болдог юм болов уу?

– Мэдээж судалгааг сайн хийх ёстой боловч харамсалтай нь тэгж удаах шаардлага огт байхгүй.

Эрсдлийн үнэлгээ гэдэг маань адилхан стандарттай. Мэдээж том зээлийг судлах бичиг цаасны ажил их ч тэгж удах шаардлага үнэндээ байхгүй.

Арилжааны банкуудын хувьд цаг бол мөнгө гэдэг зарчимтай. Тийм, эсвэл үгүй гэдэг шийдвэр маш хурдан гарах ёстой.

Нөгөө талд Хөгжлийн Банкны өөрийн онцлог буюу Монгол Улсын хөгжлийг урагшлуулах, ажлын байрыг олноор бий болгох, валютын орлогыг нэмэгдүүлэх, импортыг орлох гэх голлох шаардлагыг хангаж байгаа эсэхэд түлхүү дүн шинжилгээ хийх ёстой ч улс төрийн нөлөөллөөс үүдээд арай өөр шалгуураар зээл олгогдож байсныг үгүйсгэхээргүй байна.

– Та ажлаа аваад дөрвөн сар болох хугацаанд улс төрийн нөлөө, шахалт, дарамт хүлээж авсан уу?

– Мэдээж ажлаа хүлээж авахаас өмнө ийм дарамт ирэх нь ойлгомжтой гэдгийг мэдэж байсан. Тэр ёсоор л болж байна.

Гэхдээ миний энд ирсэн зорилго, мандат өөрөө их тодорхой, ойлгомжтой.

Хөгжлийн Банкны үйл ажиллагааг жигдрүүлж, тогтолцоог сайжруулж, удирдлагын чанарыг дээшлүүлэх. Жинхэнэ утгаараа хөгжлийн банк болгох зорилготой. Тиймээс зам зуурын саад бэрхшээлийг шийдээд л явж байна.

Улс төрийн нөлөөлөл гэдэгт хүний нөөцийн бодлогод оролцох гэх мэт оролдлогууд их гардаг юм байна.

Анх намайг энд ирэхэд юу хийдэг нь ойлгомжгүй маш олон газар, хэлтэс байсан. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтийг эхнээс нь хийж байна. Хэдийгээр Хөгжлийн Банкны гол зорилго ашиг, орлого биш ч энэ байгууллага өөрөө маш цомхон, чадварлаг, хүний нөөцийн бодлоготой байх ёстой.

Ажлаа авахад 155 хүнтэй байгууллага байсан. Өнөөдөр 140 болсон. Шаардлагагүй газар хэлтсийг буулгах, шаардлагатай байгаа бүтцийг дотор нь өөрчилж, бий болгох гэх мэтийг хийж байна.

ХӨГЖЛИЙН БАНК ӨНӨӨГ ХҮРТЭЛ 420 ГАРУЙ ТӨСӨЛД 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙСЭН БАЙНА

– Хөгжлийн Банкны одоо олгочихсон байгаа зээлүүдийн тухай ярилцъя. Нийт зээлийн багцын чанарын тухай та юун түрүүнд мэдээлэл өгөхгүй юу?

– Хөгжлийн Банк байгуулагдсан цагаасаа хойш нийт 420 гаруй төсөлд 4.2 их наяд орчим төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.

2016 оны эцэст Засгийн газартай Чингис бондын өглөг авлагаа цэгцэлснээр өнөөдрийн байдлаар 74 төсөл, хөтөлбөрт олгосон 2.7 их наяд төгрөгийн зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 12% орчим нь чанаргүй зээл, 25% нь эргэн төлөлт удааширсан буюу нийт зээлийн 37% нь эргэн төлөлт нь хүндрэлтэй зээлүүд байгаа юм.

Сүүлийн үед өндрөө авсан зургаан компанийн зээлийн асуудал бол дөнгөж эхний хэсэг нь.

Миний хувьд энэ ажлыг аваад хамгийн их гайхсан зүйл гэвэл зарим зээл төлөгдөөгүй удсан байхад яагаад ямар ч арга хэмжээ аваагүй вэ гэдэг асуудал

Миний хувьд энэ ажлыг аваад хамгийн их гайхсан зүйл гэвэл зарим зээл төлөгдөөгүй удсан байхад яагаад ямар ч арга хэмжээ аваагүй вэ гэдэг асуудал.

Арилжааны банк гэхэд хамгийн ихдээ 90 хоногийн дараагаас зээлийн хойноос хөөцөлдөөд эхэлсэн байх ёстой. Яагаад юу ч хийгээгүй вэ гэдэг гайхалтай.

Шалтгааныг нь хайгаад үзвэл энд удирдлагын багийн KPI нь шал өөр байдаг байж. Зээлийн багцын чанар хэнд ч хамаагүй байдаг байсан юм уу гэж ойлгосон. Үүнийг нь өөрчилсөн.

Зээлийн багцын чанар бол бидний хамгийн чухал зорилт. Багцаа эрс сайжруулахгүй л бол цаашдаа үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй.

График 1, Хөгжлийн Банкны зээлийн багцын чанар:

 

– ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан зургаан компаниас гадна таны хэлсэн 12 хувь дотор өөр хэчнээн төсөл муу гэдэг ангилалд хамаарч байгаа вэ?

– Муу гэдэг ангилалд багтаад байгаа 10 орчим төсөл бий.

Гэхдээ Хөгжлийн Банкны хувьд банк гэдэг утгаараа харилцагчдын мэдээллийг бас хамаагүй задруулах боломжгүй. Хэдийгээр муу гэдэг ангилалд орсон ч яалт ч үгүй шалтгаанаар зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа төслүүд бий. Зах зээл нь муудсан, технологийн алдаа гарсан гэх мэт хүндрэлүүд байна.

– Гэхдээ энэ бүх эрсдлийг банк урьдчилаад тооцох ёстой байх. Тийм үү?

– Тийм. Өөрөөр хэлбэл, төслийг хэрхэн үнэлж зээл олгох вэ гэдэг асуудал дээр бид аргачлалаа өөрчилж байна.

Мөн барьцаа хөрөнгийн асуудал бий. Барьцаа хөрөнгийн үнэлгээний журам нь аль 2012 оныхоороо хэвээрээ байсныг өөрчилж, шинэчиллээ.

Барьцаа хөрөнгийн маш асуудалтай зээлүүд ч байна. Жишээ нь, зарим алтны зээл дээр л гэхэд тусгай зөвшөөрлийг барьцаалаагүй олгосон байх жишээтэй.

Ер нь аль ч банк, санхүүгийн байгууллагад тооцоолж чадаагүйн үүднээс чанаргүй зээлүүд байдаг. Гэхдээ үүний зохистой хувь, харьцаа гэж зүйл байх ёстой.

Тухайлбал, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хоёр оронтой тооноос давах ёсгүй. Гэтэл Хөгжлийн Банкны хувьд дээр хэлсэнчлэн эргэн төлөлтөд нь хүндрэлтэй зээлүүдийн хэмжээ 40 хувь рүү дөхөж байна гэдэг нь яаралтай арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэсэн үг.

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2 оронтой тооноос давах ёсгүй. Гэтэл Хөгжлийн Банкны хувьд энэ тоо 40% рүү дөхсөн байна

– Хөгжлийн Банкны хуулиар нийт зээлийн 60% нь экспортыг дэмжсэн байх ёстой гэж зааж өгсөн юм билээ. Энэ зорилгодоо хүрч чадаж байгаа юу?

– Одоогоор олгогдсон нийт зээлийн багцын 56 хувь нь экспортыг дэмжих зорилготой зээл байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн зориулалтын хувьд зорилгодоо хүрэхэд дөхсөн байна гэсэн үг. Хамгийн амжилттай зээлийн багцад ноос, ноолууран бүтээгдэхүүний дамжуулан болон шууд зээлдүүлсэн төслүүд байгаа. Энэ зээлүүдийн үр дүн бол тун боломжийн түвшинд байна.

Нэг гайхалтай зүйл нь, 2018 онд баталсан ноос, ноолуурын хөтөлбөрийн зээл намайг ажлаа энэ оны тавдугаар сард авахад олгогдоогүй байсан. Тиймээс ч бид зээлийг зургаадугаар сараас олгож эхэлсэн. Уг нь оны эхний 2, 3 дугаар сард зээлээ аваад ноолуураа авах ёстой байсан компаниуд маань хоцорчихсон байх жишээтэй.

2019 оны хувьд бид тийм алдаа гаргахгүй. Ноос ноолуурын шинэ хөтөлбөрийг аравдугаар сард зарлаад ондоо багтаж зээлийн шийдвэрээ гаргаад цагаан сарын өмнө зээлийн олголтоо хийе гэсэн зорилт тавьж байгаа.

Мөн импортыг орлох чиглэлд газрын тосны үйлдвэрийн Монгол талынх нь санхүүжилтийг Хөгжлийн Банк санхүүжүүлж байна. Энэ төслийн ажил нэлээд хурдтай сайн явж байна.

Нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Газрын тосны үйлдвэрт хийхээр шийдсэн байгаагаас 80 орчим тэрбумыг нь олгочихсон байгаа.

2022 он хүртэл шат дараатай санхүүжилт хийгдэнэ.

– Хөгжлийн Банкны хамгийн том дүнтэй зээлүүдийг аль салбар эзэлж байна вэ?

– Яг нэг төслөөр яривал хамгийн өндөр дүнтэй зээлтэй нь Төрийн орон сууцны корпораци (ТОСК) байна. ТОСК дотроо хэд хэдэн өөр төсөлд хуваагддаг. “Буянт Ухаа 1, 2”, “Шинэ Яармаг” төсөл байна.

Ер нь барилгын томоохон зээлүүд багцад бий. Энэ нь Хөгжлийн Банкны өөрийн үндсэн зорилготой төдийлөн нийцдэггүй.

Гэхдээ нэг л төрлийн барилгын төслийг дэмжиж болохоор байгаа нь дахин төлөвлөлт буюу гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамаарах, ингэхдээ нэг, хоёр байшингаараа биш, томоохон хорооллоор нь, гадна, дотнын хөрөнгө оруулагчидтай нийлээд орж ирэх төслийг бид санхүүжүүлэх боломжтой.

Энэ нь өөрөө агаар, усны бохирдлыг шийдэх гэх мэт яах аргагүй Монгол Улсын хөгжлийн асуудалтай холбоотой санхүүжилт учир бид дэмжих боломжтой. Ингэхдээ ипотекийн зээлийн эх үүсвэрийг нь хэрхэн шийдвэрлэх арга зам нь мөн тодорхой байх ёстой.

График 2, Нийт олгосон зээлийг салбараар нь ангилан харвал:

“ЭДИЙН ЗАСГИЙГ СОЛОНГОРУУЛАХ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД БЭЛЭН БАЙНА”

– Шинээр олгох зээлийн салбарын хуваарилалтыг та хэрхэн төлөвлөж байна вэ?

– Мэдээж бид экспортыг дэмжих чиглэлд түлхүү анхаарсаар байх болно.

Монгол Улсын эдийн засгийн хувьд валютын орох урсгал хамгийн чухал зүйл.

Тиймээс валют олох боломжтой салбаруудыг дэмжинэ. Тухайлбал, уул уурхайн салбарт гэхэд шууд тухайн төсөлд зээл олгохоос илүү дэд бүтэц, авто зам, төмөр зам, тээвэр, эрчим хүч, тодорхой том уурхайнуудын олон улс дахь өрсөлдөх чадварыг сайжруулах санхүүжилтийг хийх ёстой.

Жишээ нь, томоохон нүүрсний ордуудын оператор компаниудыг богино хугацааны арилжааны зээлүүдийн оронд урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих бодлого барихаар төлөвлөж байна.

Нөгөө талд эрчим хүч мөн чухал. Эрчим хүч гэхэд зөвхөн уул уурхай гэлтгүй орон даяар дутагдалтай байгаа учраас энэ салбартаа хөрөнгө оруулах нь чухал байгаа юм. Үүний хүрээнд ТЭЦ 4 -ийн шинэчлэлтэй холбоотой төслүүдэд бид хамтран ажиллана.

Мөн эдийн засгийг солонгоруулах гэж бидний олон жил ярьсан технологи, инноваци, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэт салбарт санхүүжилт хийх сонирхол их байгаа ч аялал жуулчлал гэхэд тийм сайн, боломжийн төсөл одоогоор манайд ирээгүй байх жишээтэй.

Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд ноос, ноолуураас гадна мах боловсруулах үйлдвэр гэх мэт сайн төслүүд байна.

– Төмөр замын төсөлд хөрөнгө оруулна гэж байна. Үүн дээр тодорхой төсөл бий юу. Арай тодотгохгүй юу?

– Энэ талаар бид ярилцаж байна.

Ер нь экспортыг дэмжинэ, валютын орох урсгалыг нэмнэ, гарах урсгалыг бууруулах буюу импортыг орлуулна гэдэг нь цоо шинэ үйлдвэрт эхнээс нь санхүүжилт хийхээсээ илүү одоо байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэдэг их чухал зүйл. Үүнд яах аргагүй Монгол Улсын хувьд төмөр замын төслүүд хөндөгдөнө. Тэгэхээр ийм төслүүд орж ирвэл бид хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна л гэсэн үг.

– Засгийн газартай энэ асуудалд ямар ойлголцолтой байгаа вэ?

– Монгол Улсын Хөгжлийн Банк гэдэг утгаараа Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй үйл ажиллагаа уялдахаас өөр аргагүй. Тиймээс энэ төслүүдийн хувьд мөн Засгийн газраас хамаарна гэсэн үг.

– Олон нийтэд нээлттэй зарласан зургаан төслийн тухай тодруулъя. Эдгээрийг яагаад нээлттэй зарлах болов?

– Мэдээж эдгээр зургаа дотор нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой олон төсөл бий.

Гэхдээ орлого олсон ч зээлээ төлөхгүй тохиолдлууд байгаа юм. Нөгөө талаар ойлгомжгүй зүйл ч байгаа учраас бид Прокурорт хандаж буй.

“Кью Эс Си”, “Хөтөл” ХХК гэхэд эдийн засгийн ач холбогдол ихтэй төслүүд. Гэтэл орлого олоод байгаа мөртлөө зээлээ төлөхгүй байна.

“Монгол Драй Милк” гээд “Алтай” групптэй холбоотой зээл л гэхэд нийт баригдах ёстой хуурай сүүний 60 гаруй үйлдвэрийн 28 нь Монголд орж ирчихээд агуулахад байж байгаа. Үйл ажиллагаа нь яагаад жигдрэхгүй байгааг шалгах шаардлага гарч байна.

“Эрэл” компанийн хувьд барилгын хана, хийц үйлдвэрлэх комбинатын төсөл.  Үйлдвэр нь ашиглалтад орлоо гэхэд эргэлтийн 30-40 тэрбум төгрөг байна уу, үгүй юу гэх мэт эргэлзээтэй асуудлууд бий.

Хүснэгт 1, Хөгжлийн Банкнаас авсан зээлээ төлөөгүй ЗУРГААН КОМПАНИЙН ЭЗЭД, Эзэмшигчдийн мэдээллийг Burtgel.mn сайтын нээлттэй эх сурвалжаас ашигласан болно.

#

 

ААН Гүйцэтгэх удирдлага Эзэмшигч Үлдэгдэл
1 Эрэл ХХК Эрдэнэбат овогтой Жаргалан Даваахүү овогтой Сэргэлэн 32,248,793.05 $
16,365,628.85 €
2 Хөтөл ХХК Мижид овогтой Бөхочир Мижид овогтой Бөхочир 90,072,290.73 $
3 ТОСК ТӨҮГ Жанцан овогтой Хичээнгүй Аюуш овогтой Гантулга 44,758,409.38 $
4 Монгол Драй Милк ХХК Болд овогтой Золхүү Энхболд овогтой Эрдэнэбилэг 17,856,345.14 $
5 Кью Эс Си ХХК Энхбаяр овогтой Шижир Куалитистийл Корпорэйшн ХХК 69,654,626.65 $
6 Капитал банк Агваанжамба овогтой Ариунболд Чонофинанс ББСБ, Бишрэлтхолдинг ХХК 57,920,367,656.80 ₮

КАПИТАЛ БАНКНЫ ДАМПУУРАЛТАЙ ХОЛБООТОЙГООР ХӨГЖЛИЙН БАНК 57 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ ХҮЛЭЭХ ЭРСДЭЛ БИЙ БОЛООД БАЙНА

– Хөгжлийн Банк өнөөдөр 4.2 их наяд төгрөгийн нийт активтай байна. Үүний дийлэнх нь бондын эх үүсвэртэй санхүүжилт байгаа шүү дээ. Дахиж бонд гаргах төлөвлөгөө бий юу?

– Банкны активын хувьд 1.0 их наяд төгрөг нь өөрийн хөрөнгө буюу төсвөөс гаргасан мөнгө.

Гэхдээ Хөгжлийн Банкны өнөөдрийн бүх үйл ажиллагаа төсвөөс хамааралгүй буюу өөрийн хөрөнгө болон олгосон зээлийн хүүгийн орлогоос санхүүжигдээд явдаг гэсэн үг. Төсвөөс гадна дотоодын эх үүсвэрээс нэг их наяд, гадаадын эх үүсвэрээс 2.0 их наяд төгрөгийн бондын эх үүсвэрээс санхүүжиж байна. Одоо ойрын хугацаанд бонд нэмж гаргах хэрэгцээ шаардлага алга.

– 2018 оны арванхоёрдугаар сард хамгийн сүүлд бонд гаргасан нь өмнөх зээлээ дарах зорилготой байсан. Зөв үү?

– Тийм. Нийт 500 сая ам.долларын бонд. Үүний 300 сая доллараар нь өмнөх өндөр хүүтэй зээлээ урьдчилж хаагаад зардлаа хэмнэсэн.
Үлдсэн 200 сая долларын 100 саяаар нь мөн өр дарах хэлэлцээ хийгдэж байгаа бол үлдэгдэл 100 сая доллар нь төслүүдийг санхүүжүүлэх боломжтой шинэ мөнгө гэсэн үг.

– Бондын эргэн төлөлтүүдийн хувьд дарамт учрах эрсдэл хэр зэрэг байгаа вэ?

– Төлбөрийн дарамтын хувьд харьцангуй гайгүй. Хамгийн сүүлд гаргасан, дээр ярьсан бондын хувьд эргэн төлөлтүүдийг нэлээд сунгаад өгчихсөн байгаа.

Гэхдээ энэ бол ойрын хоёр жилийн л эерэг үзүүлэлт бөгөөд одоо байгаа муу зээлүүдийнхээ чанарыг сайжруулахгүй бол ирээдүйд эрсдэл байсаар байна.

– Зээлийн хүүгийн хувьд та ямар бодлого баримтлах вэ. Мэдээж эх үүсвэртэйгээ холбогдох байх?

– Тэгэлгүй яахав. Өөрийн тань хэлсэн хамгийн сүүлд гаргасан бондыг л гэхэд 7.25%-ийн хүүтэйгээр босгосон байна. Тэгэхээр Хөгжлийн Банкны хувьд арилжааны банкуудын олгож чадахгүй байгаа томоохон төслүүдэд арилжааны банкнаас арай доогуур буюу төгрөгийн зээл дунджаар 12.7%, долларын зээл дунджаар 9.2%-иар зээл гаргаж байна.

Зээлийн хүүгээ мэдээж эх үүсвэрийн зардлын дунджаар тооцож тогтооно.

– Хөгжлийн Банкны чөлөөт үлдэгдэл бүхий мөнгийг аль банкуудад байршуулж байгаа вэ?

– Мэдээж бид мөнгөө арилжааны банкуудад байршуулахаас өөр аргагүй. Мөн Монголбанкны ТБҮЦ болгоно.

Эрсдлээ хуваагаад байршуулдаг. Хамгийн сүүлд гарсан асуудал гэвэл Капитал Банк дампуурсантай холбоотойгоор Хөгжлийн Банк 57 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болчих гээд байна.

Энэ нь ямар учиртай вэ гэхээр Хөгжлийн Банкнаас Капитал банкаар дамжуулан дэд зээлдэгчдэд олгосон 57 тэрбум төгрөгийн зээлийг тухайн дэд зээлдэгч нар нь эргүүлэн төлсөн боловч Капитал Банк авсан эх үүсвэрээ Хөгжлийн Банканд буцааж төлөөгүй байх жишээтэй.

Энэ санхүүжилттэй холбоотойгоор аль эрт үүссэн асуудалд Хөгжлийн Банк яагаад арга хэмжээ аваагүй вэ гэдэг бас нэг асуудал үүсэж байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

– Хөгжлийн Банк ямар төсөлд банкаар дамжуулан зээл олгоод ямарт нь өөрсдөө шууд зээл олгодог юм бэ?

– 20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг Хөгжлийн Банк шууд санхүүжүүлж болно.

20 тэрбумаас доошхыг нь арилжааны банкаар дамжуулж зээлдүүлье гэдэг журмыг гаргалаа.

Өмнө нь яг ямар зарчмаар явдаг байсан нь тодорхойгүй байна. Миний хувьд яагаад ийм шийдвэр гаргав гэхээр 20 тэрбум төгрөгөөс доош зээлийг судлаад явах үйл ажиллагааны зардлыг хэмнэж байна гэсэн үг. Бид нөхцөл шаардлагаа гаргаж тавиад түүнийх нь дагуу арилжааны банк ажиллана.

– Одоо зах зээлд гаргах боломжтой хэчнээн төгрөгийн санхүүжилт Хөгжлийн Банканд бэлэн байгаа вэ?

– Бидэнд 600 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломж бий. Гэхдээ ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд манай банканд тодорхой хязгаарлалтууд мөрдөгдөж байгааг хэлэх хэрэгтэй.

Ч.БОЛОРТУЯА

iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Эх сурвалж: https://ikon.mn/opinion/1ogy

 

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим