Эдийн засаг
Хөгжлийн банк зээлийн багцын чанарыг сайжруулна

УХБ-ны шинэ удирдлага томилогдоод нэг сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин энэ хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эдийн засгийн сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Тэрээр банкны санхүүгийн үзүүлэлт, чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай, МУХБ-аас зээл авахыг хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлагын тухай онцлон мэдээлэв.
Санхүүгийн үзүүлэлт: МУХБ-ны санхүүгийн үзүүлэлт 2019 оны I улирлын байдлаар нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг, пассив 3 их наяд 106 тэрбум төгрөг байна.
Тайлант хугацааны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Чанаргүй зээлийн харьцаа 10.4 хувьтай байна.
Чанаргүй том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар: МУХБ-ны үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт болоод МУ-ын Үндэсний аудитын газрын шалгалтаар тус тус олон нийтэд зарлаж тулгамдаж буй асуудлуудыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх үүрэг даалгаварыг МУХБ-ны удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд томоохон чанаргүй зээлүүдэд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлээд байна. Тухайлбал: ЭРЭЛ компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулагдаж хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байна. МОН ЛАА компанийн хувьд шүүхийн шатанд МУХБ-тай эвлэрлийн гэрээ байгуулж 2019 онд зээлээ бүрэн төлөхөөр болж эхний төлөлт хийгдсэн. ХӨТӨЛ компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгч МУХБ-ны барьцаанд авахаар ажиллаж байна.
Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, зээлийн үйл ажиллагааг зохицуулах журамд өөрчлөлт оруулах, Чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх. Зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгож, нэгдсэн удирдлага, менежментээр ханган ажиллахаар төлөвлөөд байна. Засгийн газраас хийсэн шалгалтын хүрээнд өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилт 2019 оны 2 дугаар улирлын байдлаар 86.5 хувьтай байна.
МУХБ-наас зээл хүсэгчид тавигдах хуулийн болон бодлогын шаардлага: МУХБ-наас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.
Хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, ЗГ-ын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх, ТЭЗҮ, зураг төсөл, төсөв, хийгдсэн байх, эдийн засаг, байгаль орчин,нийгмийн үр нөлөөг тооцсон байхыг шаардна. Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзан үзнэ.
Бодлогын шаардлагын тухайд 20.0 тэрбум төгрөг эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын дүнгээс дээш хэмжээтэй санхүүжилт хүссэн байх, 100% төрийн өмчийн ААН-ээс бусад этгээдийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт олгох зээлийн дээд хэмжээ нь төслийн нийт өртгийн 85%-иас хэтрэхгүй байх, хуурамч мэдээлэл, баримт бичиг ирүүлсэн, зээл нь эрсдэлийн сангаас хаагдаж байсан харилцагчаас хүсэлт хүлээн авахгүй, хар жагсаалтад оруулан жагсаалтыг мөрдөн ажиллана. Банк санхүүжилт олгохоос татгалзвал 12 сар, шаардлагатай материал ирүүлээгүй буцсан бол 6 сарын хугацаанд дахин тухайн зээл хүсэгчээс хүсэлт хүлээн авахгүй байх зэргийг мөрдөж ажиллахаар боллоо.
Түүнчлэн дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА-н салбар, Уул уурхайн бус экспортын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна МУ-ын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томооохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаар, хөрсний бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллах юм.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )