24 баримт
Экс Ерөнхийлөгчөөс хамааралтай хүмүүс хууль бус наймаанд татагдаж эхэлсэн үү
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хоёр охин болох О.Очирмаа, О.Оюумаа нарын талаарх 24 баримтыг хүргэж байна. Учир нь, сүүлийн үед түүний охидуудтай холбоотой сөрөг мэдээлэл цацагдах болсон юм.
Баримт:1 О.Очирмаа, О.Оюумаа хоёрыг эмээ болох Пунсалмаа гуай өсгөсөн гэдэг. Хүү, бэр хоёр нь ажилтай учир хүүхдүүийг нь харж, хандаж, өсгөж, хүмүүжүүлэх хүндтэй хэрнэ хүндхэн ажлыг хариуцдаг байжээ.
Баримт:2 П.Очирбат гуай энэ талаар “ Шарын голд байхдаа ээж миний хоёр охиныг өсгөж өгсөн. Том нь цэцэрлэгт явдаг байсан болохоор төвөг багатай. Бага охиныг минь ёстой гардаж өсгөсөн. Ээж өөрийнхөө насыг ач охидынхоо өсөлт хөгжлөөр хэмжиж ярьдаг байсан” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ.
Баримт:3 Эмээ нь “Бага охин болох О.Оюумаагаа сургуульд орохыг нь харахсан” гэж ярьдаг байсан буурай бүр хуриман дээр нь уртын дуу дуулж, нулимс унагаж суусан гэдэг. Эл үйлдлээс харахад О.Оюумаа эмээгийнхээ хайртай хүүхэд гэдэг нь хэн хүнд ойлгомжтой.
Баримт:4 Тиймдээ ч хайртай охин О.Оюумаагийнхаа хүүхдийг эмээ нь “Миний мойлон нүдэт” гэж өхөөрдөн дууддаг байжээ.
Баримт:5 О.Очирмаа, О.Оюумаа хоёрын хувьд хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй “нууцлаг” ажиллаж амьдрахыг эрхэмлэдэг. Нэг үгээр хэвлэлийнхэнд “хаалттай хаалга” гэхэд бараг л хилсдэхгүй.
Баримт:6 Тэд удирдах албан тушаал хашдаг. Нэлээд их хэмжээний хөрөнгөтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Үүнд аавынхан нөлөө ч их бий гэдэг.
Баримт:7 Өдгөө О.Очирмаа ОХУ-ын Москва хотод элчин сайдын түр орлон гүйцэтгэгчээр сууж байгаа. Ажил албандаа хариуцлагагүй хандсан. Хүний нутагт эх орныхоо нэрийг “шороотой хольж байна” гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон.
Баримт:8 Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монгол улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдыг нь томилж улс орныхоо нэрийг цэвэрлэх ажиллагаанд засгийн газар анхаарла а хандуулахгүй бол олон улсад Монгол улсын нэр хүнд унах эрсдэл үүсээд байгааг үүгээр дуулгаж байна” гэжээ.
Баримт:9 О.Очирмааг шүүмжилсэн эл мэдээлэл хөвөрч байх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин түүний гэр бүлийн талаар ноцтой мэдээллийг дэлгэсэн. Тэрбээр “ОХУ дахь Элчин сайдын түр хамаарагч О.Очирмааг бас эгүүлэн татах байх. Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин. Түүний нөхөр Ш.Батжаргал өмнө нь мөн л хууль бус хэрэгт холбогдсон. Тэгэхээр О.Очирмааг өнөө маргаашгүй татах байх гэж найдаж байна. О.Очирмаа Элчин сайдын түр хамаарагчийн ажлаа хийхгүй байна” гэсэн юм.
Баримт:10 Нөхөр нь элчин сайдын яамны эрх ямбаар хууль бус наймаа хийж, энэ хэрэгт нь хүү давхар холбогдож байсныг хэвлэлийн шарласан хуудас гэрчилнэ.
Баримт:11 О.Очирмаагийн нөхөр Ш.Батжаргал нь хурандаа цолтой. Гэвч хууль бус наймаанд нэр холбогдож эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад орсон байдаг.
Баримт:12 Хүү нь хүртэл эрэн сурвалжлагдаж, хууль бус наймаанд холбогдож байгаагаас эдний гэр бүл хар тамхины ямар нэгэн бүлэглэлтэй холбоотой байж ч болзошгүй хэмээн шүүмжлэх хүмүүс олон байгаа юм.
Баримт:13 Тодруулбал, хурандаа Ш.Батжаргал О.Очирмааг ОХУ-д байх хугацаанд хар тамхины хэргээр 3-4 удаа баригдаж, хууль бус наймаанд хутгалдсан байдаг.
Баримт:14 Польшийн цагдаагийн газраас Монгол Улсын 69 дипломатчийг эрэн сурвалжил байна гэх мэдээллийг Т.Аюурсайхан гишүүн мэдээлэхэд жагсаалтын 28 дугаарт тэдний нэр орсон байдаг.
Баримт:15 “Дипломат-95”-аас 11 элчин сайд, 24 захирал дарга, 16 зөвлөх,консул болон 1 үйлчлэгч байр авсан байдаг. Монгол даяараа АСЕМ хэмээн бужигнаж байсан үед ГХЯ болон Сангийн яаман дахь Ховд, Архангайхан төрийн өмч болох “Дипломат-95” цогцолборыг байхгүй оршин суугчид нь “хувьчлах” ажиллагааг сэм явуулж байлаа. ”Хувьчлах” ажиллагааг зохион байгуулагчид “хувь хувьсгалын” тохироог мөн ч мэдрэмжтэй ашиглаж чадсан. Анхны ерөнхийлөгч Очирбатын охин Очирмаагийн нэрс ч тэдний дунд “цохиж явсан”.
Баримт:16 Өнгөрсөн есдүгээр сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, ОХУ-ын хориг тавьсан улсуудаас бараа, бүтээгдэхүүн транзитаар авах бол тухайн улсын хилээр тусгай зөвшөөрөл авч нэвтэрдэг болжээ.
Баримт:17 Харамсалтай нь манай Монголын тал энэ талаар мэдээлэлгүйгээс үү, эсвэл өөр шалтгаантай юу компаниудад ямар ч мэдээлэл өгөөгүйгээс ОХУ-ын хил дээр транзит тээврээр тээвэрлэн ирсэн 15-16 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, бараа устгуулах боллоо гэх мэдээлэл сенсаци тарьж эхэлсэн. Эл асуудлыг хамгийн түрүүнд мэдээлэх хүн болох О.Очирмаа байсан юм.
Баримт:18 Монгол Улсаас ОХУ-д сууж буй Элчин сайдын хэргийг түр хамаарагч О.Очирмаагийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол ар араасаа энэ мэт асуудал ундрах нь ойлгомжтой.
Баримт:19 Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б.Чингарал хар тамхины төрлийн бодис хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдож байжээ.
Баримт:20 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Баримт:21 Ш.Батжаргал, О.Очирмаа нарын хүү Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна. .Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.
Баримт: 22 Экс ерөнхийлөгчийн отгон охин О.Оюумаа нь нэлээд хэдэн компанитай. Тухайлбал, “Терра энержи” компани нь “Цагаан өвөлжөө”, “Алаг тэвш”, “Энх тунх орчлон” гэсэн гурван охин компанитай. “Цагаан өвөлжөө” болон “Энх тунх орчлон” компани нь О.Оюумаагийн эзэмшлийнх.
Баримт:23 Тус компаниуд нь жил тутам нэг сая тонн нүүрс олборлон, найман жил ашиглахаар ТЭЗҮ-д тусгажээ.
Баримт:24 94,4 тэрбум төгрөгийн татварыг улс, орон нутгийн төсөвт оруулахаар тусгагдсан байдаг. Гэтэл орон нутагт ямар ч хөрөнгө оруулсан зүйл байхгүйг нутгийн иргэд хэлүүлцгийн үеэр онцолж хэлж байсан.
.
.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.