Эдийн засаг
Банк, санхүүгийн байгууллагууд дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэв
Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, ХБНГУ-ын Остпригнитц-Руппины Шпаркассэ банк, арилжааны 13 банк хамтран “Хариуцлагатай харилцагч, хариуцлагатай банк” аяны хүрээнд “Хэмнэе, хуримтлуулъя” уриатайгаар өнөөдөр буюу 10 дугаар сарын 31-ний өдөр “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Улаанбаатар хотноо, Монголын хүүхдийн ордонд тэмдэглэлээ. Нээлттэй арга хэмжээний үеэр банкууд хүүхэд багачуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, газар дээр нь хуримтлалын данс нээж ажилласан. Түүнчлэн Монголбанк болон ХБНГУ-ын Шпаркассэ банкны сангийн зүгээс хуримтлал үүсгэхийн ач тус давуу талыг танилцуулсан гарын авлага, ном товхимлуудаа хүүхэд багачуудад танилцууллаа.
Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг өргөн хүрээнд тэмдэглэдэг болсон бөгөөд 2018 оноос орон нутагт мөн тэмдэглэн өнгрүүлдэг болоод байна. Энэхүү өдрийн гол ач холбогдол нь хүүхэд багачуудад бага наснаас нь хуримтлалын дадал бий болгоход чиглэгдэхээс гадна банкуудаас санал болгож буй онцгой нөхцөлт урамшуулал бүхий хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой юм.
Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нэгдсэн арга хэмжээ нь 11 дүгээр сарын 6-нд Дархан хотод, 11 дүгээр сарын 8-ны өдөр Эрдэнэт хотод тус тус зохион байгуулагдана.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.