Энтертайнмент
Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг клип хийчихэв үү
Манайдаа нэр алдраа дуурсгасан нэгэн хөгжмийн зохиолч эрхэм “Хөг аялгууг мэдэрч, хөгжимлөг үгсийг тархиараа, зүрхээрээ мэдэрч чаддаг хүн дуучин болдог юм” хэмээн хэлсэн удаатай. Энэ тодорхойлолтод нийцэх цөөхөөн дуучдын нэг нь гавьяат Лосолын Болдбаатар. Мэргэжлийн хүрээнийхэнд төрмөл авьяастай гэж үнэлэгддэг гавьяат саяхан фэнүүдээ төдийгүй салбарынхныгаа ч гайхшруулж орхижээ. Учир нь гавьяатын зураг бүхий “Хонгор зээрд”гэсэн зурагт хуудас хэвлэлтээс гарсан нь яг л дэлгэцийн бүтээлийнх шиг болж. Монгол улсын ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат Ё.Цог нарын акулууд, Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд бүр хүүгийнх нь нэр хүртэл бичээтэй байхыг бодоход чамгүй олон хүний хөдөлмөрөөр эл бүтээл нь төрсөн бололтой. Харин гавьяат кинонд тоглон шинэ авьяас аа дэлгэв үү эсвэл кино шиг клип хийчихэв үү. Юутай ч аливаад няхуур ханддаг, чансаатай уран бүтээлчийн хувьд Л.Болдбаатараас үзүүштэй, сонсууштай л бүтээл төрөх нь дамжиггүй.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.