Эдийн засаг
С.Батболд:Монгол Улсад 1.5 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, дараалал ёсоор Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.
Хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 1.5 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс нийслэлд 600 мянган тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгвэл үүний 65 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байна. Үлдсэн нь ашиглалтаас гарсан ч бүртгэлээс хасагдаагүй тээврийн хэрэгсэл байна” гэсэн юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.