Эдийн засаг
Өнгөрөгч сард 16 339 иргэн үнэт цаасны данс шинээр нээлгэжээ
Аравдугаар сард хөрөнгийн зах зээлд шинээр 16 мянга 339 иргэн брокер дилерийн компаниудад хандаж үнэт цаасны данс нээлгэсэн байна.
Өмнөх сард буюу есдүгээр сард шинээр 4519 иргэн үнэт цаасны данс нээлгэж байсантай харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн тайлан харуулж байна.
Ийнхүү оны эхнээс өссөн дүнгээр нийтдээ 500 мянга 837 шинэ данс нээсэн нь өмнөх оны нийт дүнгээс ч өндөр байгаа юм. Шинээр данс нээлгэсэн иргэдийн 99.9 хувь нь монгол иргэдийнх байгаа бол гадаадын 97 иргэн шинээр данс нээлгэж Монголын хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн байна.
2019 оны хувьд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв цахимаар данс нээх үйлчилгээ нэвтрүүлснээс гадна хөрөнгийн зах зээлд “Монос хүнс” ХК, “Түмэн шувуут” ХК, “Инвескор ББСБ” ХК зэрэг шинэ тоглогчид хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн гэж зохицуулагч байгууллагууд үзэж байна.
Одоогоор хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа тул шинэ оролцогчдын сонирхлыг төдийлөн татахгүй байгааг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал онцолж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.