Эдийн засаг
Арилжааны банкууд 3 сая төгрөгийн гүйлгээг шууд хийдэг боллоо
-Өмнө нь 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан юм-
Арилжааны банк хооронд өнөөдрөөс эхлэн гурван сая төгрөгийн гүйлгээг ямарч хүлээлтгүй шилжүүлдэг боллоо. Тодруулбал, өнөөдрөөс банк хооронд гурван сая төгрөгийн гүйлгээ хийхэд ямар нэгэн хүлээлтгүйгээр шууд дансанд мөнгө орохоор болж байгаа аж. Өмнө нь банк хоорондын гүйлгээнд Монголбанк давхар хяналт тавьдаг байсан бол өнөөдрөөс гурван сая төгрөгийн гүйлгээг 3-4 секундын хугацаанд хянаж, гүйлгээ богино хугацаанд хийх боломжтой болж байгаа аж.
Өмнө нь банк хоорондын гүйлгээ нэг сая төгрөг дотор хүлээлтгүй хийгддэг, харин нэг сая төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээ 2-3 цагийн хүлээлттэйгээр шилждэг байсан юм. Тухайлбал, 14 цагаас хойш нэг сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд дараагийн өдрийн 11 цагаас өмнө ордог байсан юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.