Connect with us

Энтертайнмент

The Hu хамтлагийнхаа дөрөөнд нь сүү дусаая

Нийтэлсэн

-

Уянгалаг, сүртэй, дуу шуугиантай урсгал бүхий Ээвэн голын эрэг дээр нэгэн ядуу хөвгүүн эхийн хамт амьдардаг байв. Хөвгүүн өдөр бүхэн самар жимсхэн түүж, өвсний үндэс хайж газар ухна. Нэгэн удаа Бурханы дуу хоолой түүнд “Ишш, өдөр болгон л чи газар ухах юм. Яваад тэр харагдаж байгаа бургаснаас нэг мөчир аваад хөгжим хий. Энэ хөгжмийг уянгалуулан хөгжимдөж яв. Тэгвэл чи насан туршдаа хоолтой, хувцастай явах болно” гэжээ. Бурханы дуу хоолой дээр миний ээжийн хэлсэн домгийг нэмэхэд “Гурван голын бэлчир дээр суугаад хөгжим тоглож сурах гээд оролдоод бай. Шөнө дунд хаанаас ч юм хүв хүйтэн хуруу гар орж ирээд чамд хөгжим яаж тоглохыг заагаад өгнө” гэдэгсэн. Хөвгүүн Бурханы дуу хоолойг дагаж алдарт ЦУУР хөгжмийг бүтээжээ. Одоо тэр цуур хөгжмийг ХҮ хамтлагийн хөгжимчин Жаяа бариад дэлхийг эзэлж явна. Хөвгүүний хамгийн эхэлж цууранд оруулсан аялгуу нь алдарт Ээвэн голын урсгал байлаа. “Морь хүртэл голын аялгуунд татагдад ус уруу орчих гээд болж өгдөггүй, Ээвэн гол бидний өвөг дээдсийн нутаг байсан бөгөөд хилийн зааг тогтоох үед Хятадын нутагт орсон” гэж аав ээжүүд маань ярьдагсан.
Хөөмий цууртайгаа хамт үүссэн байх магадлал өндөр гэж судлаачид үздэг. 1600-гаад оны үед Базар гэгч нэгэн хүн Ховдын Хар Ус нуурын хаяанд нуурын хулс исгэрэхийг сонсож зогсоод гэнэт нэг хүний хоолойноос нэгэн зэрэг исгэрэх, мөн дуулах аялгуу зэрэгцэн гарч болох болов уу гэж бодсон гэдэг. Магадгүй тэр хүн Хар Ус нуурын бидэртэх долгиог харж хулс исгэрэхийг сонсох зуураа цээл сайхан хоолойгоор өөрөө өөртөө дуултал гэнэт байгалийн чимээ хүний хоолой хоёр гайхалтай хосолж маш сайхан оранжировка гарч ирсэн байх.
Мэдээ ороход анх харсан хөгжим минь товшуур, цуур хоёр, анх сонссон хөгжмийн бүтээл маань Алтайн магтуу, Ээвэнгийн урсгал байлаа. Түүнээс ч дутуугүй хөгжим нь сарлагийн бухын хагшилт, Сэнхэрийн голын шуугиан, ятуу исгэрэх, Ямаат Улаанд хэрээ гуаглах байв. Мөн өндөр оргил өөд харж зогсоод оройд нь тошсон сарлагийн сүргээ “Көөрлөх нь “ гайхалтай сайхан дуурийн хичээл байлаа. Би багадаа оргил өөд гарсан хэдэн сарлагаа аргадаж, ятгаж, шаардаж, урин дуудаж көөрлөсөөр байгаад буулгаад ирдэг адтай охин байсан сан. Харин ХҮ хамтлаг хөндлөн чиглэлд “Хү, хү, хү, хү” гэж хэмнэл өгч хүмүүсийн анхаарлыг нэг цэг дээр төвлөрүүлээд улмаар хүмүүний сэтгэлийг хураан эзэлж байгаа нь язгуурын монголчуудад ердийн ойлгомжтой зүйл. Би көөр, көөр көөр гэж огторгуй өөд хадааж явсан бол ХҮ хамтлаг “хү, хү, хү, хү” гэж хэвтээ тэнхлэгт хэмнэл өгч байна. Х үсэг бол монгол хэлний хоолойн угаас /хүний бүр оршихуйгаас гүнээс/ гардаг цор ганц гийгүүлэгч.
Жирийн хуульч мэргэжилтэй надад ХҮ хамтлагийн хөгжим ийм ойрхон тусна гэж бодсонгүй. Ганц нэг удаа хөгжим тоглож суръя гэсэн шүү бодол толгойд төрөөд багадаа оролдож үзэхэд туйлын хүнд ажил байсан тул орхисон. Гэхдээ ч заримдаа ээжийн хэлдэгчлэн гурван голын бэлчир дээр очоод шөнө суучихвал амар санагдаж байсан ч харанхуйгаас айх айдас мэдээж зөвшөөрөөгүй. ХҮ хамтлагийн хөгжмийг сонсож суухад энэ хорвоогийн бүх бурханлиг хүчин нэг дор төвлөрсөн мэт. Чонон сүлд гэдэг клип дээр гал, тал, залуу нас, хурд хүч, эрэмгий зориг, чонын улилт, орчин үеийн мотоциклийн чимээ, монгол морь, их хар сүлд, язгуурын хөгжмүүд, хөөмий , хархираа, өөрийгөө өвөрмөцөөр илэрхийлсэн залуус, стиль, имиж гээд бүх юмс байгалийнх байсан. Даяаршиж байгаа нийгэмд хав дарах ёстой, хааяа нэг жинтэйхнээр гаргаж ирээд бүх дэлхийд үзүүлж хүмүүн төрөлхтөнийг сэтгэлийн хувьд эдгээж сэрээчихээд буцаагаад далд хийчих хэрэгсэл маань язгуурын урлаг байж.
Амьд харилцаа, амьд хөгжим, амьтай байгаль гэж их ярих болж. Мэдээж бүх л ард түмний урлаг тэр дундаа хөгжим хүмүүн хоорондын, байгальтай харилцах харилцаанаас үүссэн л байх. Гэхдээ дэлхийн том том оркестр удирддаг хөгжмийн удирдаачид Монголд ирээд Монголын хөгжим их хүчтэй дуугаралттай гэж хэлдэг юм гэсэн. Мэдээж цаад гүнд нь их том хүч оршиж байна гэсэн үг. Энгийн юм шиг хирнээ сарлагаа аргадан көөрлөх нь амьд харилцаа байж дээ. Хар Ус нуурын салхины исгэрээ, Жаргалант хайрханы мянган гол горхины чимээ, хотон шувуудын шуугиан, уулын салхи, сарлагын хагшилт, хулсны исгэрээ, хунгийн ганганаан, дээрээс нь таван хошуу малын дуу чимээ, товшуур, икэл, цуурын аялгуу. Энэ бүхэн бидний өвөрмөц язгуур урлагийг бий болгоогүй гэж үү?
Ховд нутгаасаа 10 гаруй жилийн өмнө шилжиж хотод ажиллах босноос хойш нутгаа их санаж билээ. Тэр үед л би баруун аймгийнхан элит соёл зан заншилтай юм байна гэж ойлгосон. Манай Ховдынхон уул болгоныг хайрхан гэж нэрлэдэггүй. Хэрэв андуураагүй бол хайрхан нэртэй 13 уул байдаг гэж сонссон. Мөнххайрханы бэлд цуур товшуур, туульс үүссэн бол Жаргалант хайрханы өвөр бэлээр хөөмий үүсчээ. ХҮ хамтлагийн тоглолтыг дэлхийн олон сая хүн үзсэн нь үнэн, дэлхийн хүмүүсийн сэтгэлийг хураан эзэлсэн нь үнэн. Дэлхийн иргэдийн комментуудыг уншихад “ бяц авлаа шүү, ёстой цус халаалаа, ингэж л барих ёстой юм, намайг хөл дээр минь босголоо, намайг сэрээлээ, өдөр болгон хүнд хариуцлагатай ажилд гарахад минь хүч, эр зориг өгч байна” гэхчлэн бичжээ.
ХҮ хамтлагийг дэлхийн олон сая хүн юүтүбээр сонсож, клипийг нь үзэж байна. Нэгэн орой Чонон сүлд гэдэг дууны албан ёсны клипийг үзэж сонсох зуураа сэтгэгдлүүдийг уншиж байтал орос сонсогчид “Энэ цэргийн дуу байна, үндсэрхэг үзэлтэй фашист өнгө аястай” гэхчилэн улс төржүүлснээс гадна нэг сонсогч их нухацтайгаар, далд өнгө аястайгаар “Парни вы кто?” (Залуусаа та нар хэн юм вэ?) гэж асуусан байв. Уг асуултад миний бие “Эдгээр залуус бол мэргэжлийн өндөр зэрэглэлийн хөгжимчид. Тэд үндэсний хөгжмүүдээ виртуоз түвшинд тоглодог, шударга, хөдөлмөрч, эх оронч. Тэдний дууны яруу найраг монголчуудынхаа дотоод ертөнцийн гүнд хандсан, өвөг дээдсийн өндөр ёс суртахууныг мартаж байгааг сануулж уриалж, хайрлаж шүүмжилсэн агуулгатай. Байкерүүд нь ч бас л жирийн шударга залуус. Тэд эх орондоо Талын салхи гэх олон улсын уралдааныг зохион байгуулдаг. Эдгээр залуус бол амьдралд өөрийгөө олсон залуус. Хөгжимчин (урт үстэй) Нямжанцан гэх залуугийн хичээл зүтгэлээр ЮНЕСКО манай лимбэний битүү амьсгаа гэх техниктэй тоглолтыг дэлхийн өвийн хамгаалалтад бүртгэж авсан. Байкеруудын нэг Болдко гэх залуу нэрт сэтгүүлч бөгөөд ток шоу хөтөлдөг. Амьдралд өөрийгөө олсон ухамсарт хүмүүс, тэд эх орныхоо төлөө хөдөлмөрлөж байгааг бид харж байна. Мэдээж өндөр түвшний хөгжим. Удахгүй 12 дугаар сард Америкт олон улсын бага хурал болж ямар учиртай хөгжмийн үзэгдэл дэлхий ертөнцөд гарч ирсэнийг судлан хэлэлцэх юм гэсэн” гэж нилээн урт сэтгэгдэл оросоор бичив. Нэг минутын дараа эргээд хартал “Чи яаж ч толгой эргүүлсэн бай фашизмыг үзэн ядах үзэл бидний цусанд бий” гэх маягтай хариу орж ирэв. Мөн миний сэтгэгдэлд 5 лайк дарагдаж, нэг орос бүсгүй “Басс гитарчний нэрийг хэлээч. Түүнийг олж харсан цагаас хойш нойр минь хүрэхээ байлаа” гэж бичсэн байв.
ХҮ хамтлаг өөрийн гэсэн гүрэн улсаа байгуулж байна гэсэн фэнүүдийнх нь үг ч дэмий хэрэг биш. Тэд “Монголчуудын дэлхийг эзлэх хоёр дахь аян дайндаа мордлоо”, “Европоос татвараа авсан, одоо Америкаас татвар хурааж явна” гэхчилэн бичиж байна. Оросуудын хувьд хөгжим дээрх Хас тэмдгийн учрыг ойлгохгүй байх, бөгж, үсний засалт, гадаад хэлбэр зэрэгтэй хавирах тохиолдол байна. Мөн Оросын хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг нэгэн хүүхэн “Энэ муусайн чувакууд/ доромж үг/ зуун зуун жил рок тоглосон юм шиг авч байх шив” гэж ярьж байв. Урдаас нь “Тийм ээ, бид зуун зуун жил рок тоглосон” гэж хэлмээр санагдана. Хархираа хөөмий, туульс, хотон баядуудын хачин модерн бий биелэгээ рок биш гэж үү?
“Бид дөнгөж дөрөөн дээрээ гишгэх гэж байна” гэж ХҮ хамтлагийн продюссер Дашдондог хэлжээ. Тэгвэл элэг нэгт ахан дүүс минь ээ, одоо та бидний өмнө маш хариуцлагатай цаг үе тулж ирлээ. Юуны өмнө дөрөөн дээр нь сүү дусааж мордуулаад, хэдэн залуусаа, хамтлагаа, продюссер Дашдондогоо маш сайн дэмжицгээе.
Яаж дэмжих вэ?
Сүнстэй амьд хөгжмийнхөө аюулгүй байдал, нууцыг авч үлдэхийн зэрэгцээ дэлхий дахинаа дэлгэн үзүүлэх цаг болов. Хөгжмийн томчууд нэгдэж дэмжиж, зөвлөн тусалж хөгжмөө бичицгээ. Ганц хүн индустрийн хүчийг дийлэхгүй. Гэхдээ би индустри гэдэг үгэнд маш дургүй байна. Манай хөгжим сүнслэг. Манай хөгжимд хүнийг эдгээх сэрээх хүч байгаа учраас түүнийг бизнес болтол нь явуулмааргүй л байгаа юм. Монгол хөгжим сонсож эдгэрэхийн тулд Монголд ирдэг байг л дээ. Ямартай ч хөгжмийнхөн нэгдэх хэрэгтэй. Борооны дараах мөөг шиг олон хамтлаг гаргаж ирж болохгүй, байгаа ганц нэгээ тордмоор байна.
Хувцас дизайныхан хүчээ зангид. Дэлхийд байхгүй загварууд гаргаж ирээд хамтлагаа хувцасла. Далимд нь хувцас, загвараа зар.
Гайгүй хэл ултай, суурьтайхан хуульчдын баг байвал нэгдэж аваад тэр гэрээг нь хянамаар байна. Хэнтэй ямар гэрээ байгуулчихав. Монголын хөгжимчдөд ашиггүй, монголын язгуур урлагийг зарж идсэн компанитай боолын гэрээ байгуулчихсан байх вий. Энэ хамтлагтай холбоотой юу л байна бүгдийг нь авч иднэ гэсэн гэрээ байвал дэмий шүү дээ. Одоогоос арваад жилийн өмнө Оюунтолгойн гэрээ байгуулагдаж байхад ер нь юу л болдог бол гэж сэтгэл түгшээд байсан. Одоо үр дүнг нь хар. ”Pacta sunt servanda”. Гэрээ байгуулсан бол биелүүл гэсэн зарчим Иргэний эрх зүйд байдаг. Гэхдээ талуудын тэнцвэр хангагдсан, хүртэх ашиг үр дүн нь тодорхой байх ёстой. Ямартай ч хэсэг хугацаанд хөл гар дээрээ босч аваад зугуухан гэрээндээ шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь франчайз, мерчандайз, барааны тэмдэг, зохиогчийн эрх зэрэг ойлголтуудаа анхаарч судлах цаг болжээ.
Шинжлэх ухаан, урлагаа дэмжиж төр хөрөнгө оруулаач, төр засаг минь. Цаана чинь Монголд элэгтэй Японы иргэн номын дэлгүүрт орсон чинь монголчуудын бичсэн ном байхгүй, дан орчуулгын номоор дүүрсэн байна гэнэ. Энэ аюулын харанга биш гэж үү? Үеийн үед сэхээтнүүд, технологи хоёр улсаа чирч явсан болохоос баячууд чирч яваагүй юм шүү.
Ямартай ч ХҮ хамтлаг маш том зөөлөн дэд бүтцийг тавьж чадлаа. Харин тэр дэд бүтцээр орж ирэх жуулчдыг хүлээн авдаг зам, машин техник чинь бүрэн бүтэн үү?, Гадныханыг бие засуулдаг шаардлага хангасан ОО чинь бэлэн үү? Түүнээс ч дутуугүй найрсаг харилцаа, үйлчилгээ, хэл ул чинь шаардлага хангаж байгаа юу? Одоо бид өөрсдөөс хамаарсан дэд бүтцээ анхаармаар байна.” Үүргэвчээ үүрээд Монгол руу явна аа” гэсэн сэтгэгдэл нилээд их байна лээ шүү. Бүр монгол хэл сурмаар байна гэсэн хүн ч цөөнгүй байна.
Язгуур урлагаараа шүдээ хүртэл зэвсэглэсэн гэж ХҮ хамтлагийг тодорхойлмоор байгаа юм. Сумод барилдаж буй хөвгүүдээ бид Долгорсүрэнгийн хүүхэд, Мөнхбатын хүүхэд гэж хардаггүй, манай хөвгүүд гэж хардаг. Ёс зүй өндөртэй спортоос сахилгын хариуцлага хүлээх тохиолдол байна. Эхлээд хүн байх тухай бид их ярьдаг. Үнэхээр дэлхийн Хард рокийн ертөнцөд хачин сүнслэг ёс суртахуунтай, цэвэр монгол хүн байж байж л сая удаан жил тэсэлцэнэ. Бид тэр америк европчуудаас тэс өөр. Хөгжимчид маань архи дарс алив муу муухай бүхнээс холуур явж, продюссэрийнхээ үгнээс гаралгүй байж амжилтаа улам бүр ахиулаасай. Дашрам хэлэхэд Дашдондог продюссертээ мэргэжлийн хүмүүс маш сайн тусалмаар байна. Энэ нь гагц ХҮ хамтлагийн бус, манай улсын асуудал болсон шүү. Бусад хөгжмийн хамтлагууд юунаас болоод унасан түүх сургамжийг давтмааргүй байна. Нүргэлсэн сайхан хөгжимтэй, язгууртан англичуудыг байлдан дагуулах амаргүй. Манай том дуучид дэлхийн том том театр холлуудад дуулсан л байх. Гэхдээ асар олон мянган хүн түрхэрсэн шоу бизнес гэгч үзэгдлийг бид үзээгүй шүү. Хамтлагийн гишүүдийн маань сэтгэл зүйд яаж нөлөөлөх юм? Энэ бүхнээс яаж язгуур монгол чанараа хадгалж давж гарах вэ? Хамтлагийн гишүүд сүнслэг хөгжимчид байгаад зогсохгүй сүнслэг бясалгагчид баймаар байна.
Төрд бодлого гэж байдаг бол монгол хөөмий, язгуур урлагаа сайтар анхаарах хэрэгтэй. Тувачууд “Монголчууд манай хөөмийг хулгайлчихлаа” гээд л Путиндаа уйлагнаад явдаг юм гэсэн. Уг нь мэргэжилтнүүдийн ярианаас үзэхэд тува хөөмий чинь “Шал өөр улаан чавганц” юм гэсэн шүү. Шингэн, дуу оруулах боломж муутайхан юм уу гэж би хувьдаа ойлгосон. Хурд хамтлагийн ахлагч Ганбаяр ХҮ хамтлагийн тоглолтыг “Ёстой тултал нь хийсэн” гэж дүгнэсэн байна лээ. Амьддаа бие биенээ хайралцгаая, монгол ахан дүүс ээ. Бид дэлхийд гарчихлаа. Хөвгүүд маань ёстой тултал нь хийлээ. Хэн гарсан байх нь хамаагүй. Маш амаргүй давааг давж чадлаа. Одоо түвшинд нь барих, улам хөгжүүлэх гэдэг тун ч амаргүй сорил тэднийг маань хүлээж байна. Аугаа их монгол хэлийг дэлхий сонсож, уярч уйлж байгаа нь сайхан. “Ийм сонсголонтой хэл гэж хэзээ ч бодсонгүй” гэж цаана чинь бичиж байна. Хамгийн гол нь бидний язгуур урлаг, Ээвэн голын урсгал, сарлаг көөрлөх чимээ дэлхийд гарчихлаа шүү дээ. Өмнө нь бид бас гаргасан гэж өөр бусад хамтлаг бодох л байх. Гэхдээ энэ бичвэрийг бичих мөчид дэлхийн 20 500 000 гаруй хүн “Чонон сүлд”-ийг үзсэн байна. “Нэг ч үг англиар битгий хэл. Зөвхөн монголоороо дуул” гэж зарим хөгжмийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Монголоороо дуулж дэлхийн зөн сэрэх цаг иржээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим