Эдийн засаг
Нүүрсний экспорт 2.8 тэрбум ам.доллар болж өсчээ
Монгол Улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 148 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.6 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 5.1 тэрбум америк долларт хүрлээ.
Харин 2019 оны 10 дугаар сард экспорт 582.6 сая америк долларт, импорт 465.7 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 23.6 сая америк доллараар өсөж, импорт 41.8 сая америк доллараар буурсан байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.