Эдийн засаг
“Баялаг сүмбэр” ХК-ийн оноосон нэрээ “Глобал лайф технологи” ХК болгон өөрчиллөө
Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/60 тоот тушаалаар “Баялаг сүмбэр” ХК-ийн оноосон нэрийг “Глобал лайф технологи” ХК болгон өөрчлөлт оруулсныг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 11/21-5 тоот тогтоолоор баталсан байна.
Ийнхүү Монголын Хөрөнгийн биржийн мэдээллийн санд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.