Эдийн засаг
Гадаад валютын нөөц сэдэвт хурал боллоо
Гадаад валютын нөөц сэдэвт хурлыг Монголбанкнаас санаачлан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Уг хурлаар Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх боломж, тулгарч буй бэрхшээл хэмээх үндсэн 2 хэсэг бүхий салбар хуралдаан болов. Хуралдаан тус бүрээр “Гадаад валютын нөөцийн хүрэлцээ”, “Эдийн засгийн гадаад эрсдэл”, “Монгол Улсын макро эдийн засгийн бүтээн байгуулалт” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэлийн даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг том ажил нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх явдал юм.
Иймд “Гадаад валютын нөөц” сэдэвт хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад валютын орлоготой томоохон компаниудын төлөөлөл (уул уурхай, ноолуур, авто тээвэр), арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон холбогдох яам, агентлагийн эрх бүхий албан тушаалтнууд оролцсон юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.