Бусад
Хан-Уул дүүрэгт иргэдийг нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулилт амжилттай явагдаж, Танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна

Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 07.30-09.30 цагийн хооронд нийслэлийн авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хааж, 60 цэгт байршуулсан зарлан мэдээллийн дуут дохио 08.00 цагт дуугарснаар иргэд өөрт ойрхон цуглах талбайд гарч болзошгүй гамшгийн үед яах ёстой талаарх ойлголтыг авлаа.
Мөн үеэр газар хөдлөлтийн гамшгийн эрсдэл учирсан үед иргэдийг нүүн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж, Хан-Уул дүүрэгт сургуулилт амжилттай үргэлжилж байна.
Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагч, хотын удирдлагын баг буюу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны “Морин тойруулга”-ын талбайд зохион байгуулагдсан дүүргийн иргэдийг нүүн шилжүүлэлтэд биечлэн оролцож, үүрэг өглөө.
Тус талбайд Хан-Уул дүүргийн 500 гаруй иргэнийг нүүн шилжүүлж, бэртэж гэмтсэн тохиолдолд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжаас эхлээд хоол хүнсээр хангах зэрэг гамшиг, ослын үед иргэдэд шаардлагатай бүхий л үйлчилгээ үзүүлсэн юм.
Мөн иргэдийг хээрийн нөхцөлд амьдруулах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлснээс гадна ариун цэврийн байгууламж, банкны үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн бүх үйлчилгээг энд төвлөрүүлж иргэдэд үйлчиллээ. Үүнд төрийн бус байгууллагууд болон сайн дурынхан ирж иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, хүнсээр хангах үйлчилгээг ч цогцоор нь шийдсэн, онцгой хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан нь онцлог байлаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Манай дүүргийн хэмжээнд 500 хүнийг нүүлгэн шилжүүлэх байрыг бэлтгэсэн. Мөн төрийн болон төрийн бус байгууллагууд, сайн дурын байгууллагынхны оролцоог бүрэн хангасан. Яаралтай тохиолдолд энэ хэмжээний нүүн шилжүүлэх байрыг 24 цагийн дотор босгох боломжтой. Хамгийн гол нь эдгээр гамшигт бэлэн байх шаардлагатай зүйлүүдийг цогцоор нь шийдэж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан явдал нь гамшигт явдалд тохиолдлоо гэхэд бэлтгэлтэйгээс гадна нөөцөө бий болгож авсан нь бидний давуу тал байгаа юм. Гэнэтийн гамшигт бэлэн байдал, бэлтгэл ажил хамгийн чухал” хэмээлээ.
Эрүүл мэндийн цогц үйлчилгээ буюу сэтгэлзүйн төв ажиллалаа:
Уг дадлага сургуулийн зорилго нь болзошгүй аюул, осол, гамшгийн үед иргэд олон нийт өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгоход чиглэгдсэн төдийгүй иргэд газар хөдлөлийн үед ямар арга хэмжээ авах, бэртэл гэмтэл авбал тусламж үзүүлэх талаар сургалт шат, шатандаа явагдаж байлаа. Мөн иргэдийг сэтгэл санааг дэмжих, тэднийг соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг хангаж ажилласан бөгөөд Хан-Уул дүүргийн Соёлын төвийн уран бүтээлчид уран бүтээлээ өргөн барьсан юм.
Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг түр орогнуулах байрыг ОУ-ын стандартын дагуу бэлтгэсэн бөгөөд хүүхдүүдэд дадлага, сургуулилт үзүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагын багш нар шат дараатай орж байлаа. Сургалтад дүүргийн 60 дугаар сургууль болон 189 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 25 хүүхэд оролцлоо. Хүүхдүүдэд ямарваа нэгэн гамшиг учирсан тохиолдолд “Суу, нуугд, хүлээ” гэдэг дохиогоор аюулгүй байдлаа хангаж чадна гэдэг ойлголтыг авч байлаа.
Банк болон хүнсний хангамж:
Нүүлгэн шилжүүлэлтийн талбай дээр Хаан банк болон Улаанбаатар банкууд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, явуулын АТМ ажиллаж банкны цогц үйлчилгээг газар дээр нь иргэдэд үзүүлж байлаа. Мөн Скайтел үүрэн телефон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийн үйлчилгээг үзүүлж иргэдийг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлсэн нь онцлог байлаа. Түүнчлэн хоол хүнсний хангамжийн асуудлыг мөн шийдэж ажиллалаа.
ОУ-ын байгууллага ба сайн дурынхан:
Хан-Уул дүүрэгтэй хамтын ажиллагааны хүрээнд дэмжин ажилладаг ОУ-ын болон Төрийн бус байгууллагууд идэвх санаачлагатай хамтран ажилласан байна. Гамшгаас хамгаалах сургуулийн талбай дээр өнөөдөр “Дэлхийн зөн Монгол” ОУ-ын байгууллага, “Гүүд нэйборс” ОУ-ын байгааллага, Хүүхдийг ивээх сан, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран иргэдэд яаралтай тусламж, сэтгэл зүйн дэмждэг туслалцаа үзүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэн ажилласан.
Харин Хан-Уул дүүргийн тухайд Гамшгаас хамгаалах штаб газар хөдлөлтийн гамшиг үүссэн цагийн нөхцөлд хариу арга хэмжээг төлөвлөх, шийдвэр гаргах, удирдлага зохицуулалт, харилцан ажиллагааг зохион байгуулах, иргэдийг нүүн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийн бэлэн байдлын бүрэн ханган ажиллаж байгаа нь Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зохион байгуулалтаас тод харагдаж байлаа.
Тус үйл ажиллагааны нөхцөл байдалтай танилцсан удирдлагын багийнхан бүрэн танилцаж, хариуцлагатай ажилласаныг онцолсноор гамшгаас хамгаалах үйл ажиллагаа үдээс хойш Танхимын команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна…

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм24 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Бусад23 цаг өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна