Нийгэм
ЖДҮХС-ийн зээл олгох журмын төслийн хэлэлцүүлэг боллоо

/2019.03.22/ өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл оролцож энэхүү журмын төсөлд санал санаачлага гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т “нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санал бодлыг журамд тусгах, оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт оролцож чадаагүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ХХААХҮЯ-ны цахим хуудсаар /www.mofa.gov.mn/ дамжуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саналаа өгөх боломжтой юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр журамд өөрчлөлт оруулах үүрэг болгосон. Үүргийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/50 дугаар тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэл худалдааны манлайлал холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон уг ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах, төсөлд тавигдах шаардлага, хороо болон дэд хорооны эрх, үүрэг, бүрэлдэхүүнийг тодорхой болгох, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зэрэг чиглэлээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал, санаачилгыг тусган дараах гол өөрчлөлтийг оруулан журмын төслийг боловсруулжээ. Үүнд:
- Банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах зарим эрхийг орон нутагт шилжүүлэх;
- Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож, төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэгдүүлэх;
- Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааныбанкандтавигдахшаардлагыг тодорхой болгох;
- Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр тодорхой болгох;
- Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тодорхой цаг хугацаа өгдөг зохицуулалтыг хийх;
- ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж, хариуцлагыг нэмэгдүүлэх;
- Хөнгөлөлттэй зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, санхүүжүүлж буй байгууллага хоорондын уялдааг сайжруулах, харилцан уялдаатай, хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллах;
- ЖДҮХС,зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалд хамруулдаг байх;
- Төсөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хялбаршуулахзэрэг.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм9 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ