Нийгэм
“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”, “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР”-ҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Хан-Уул дүүргийн 12-р хороонд сүүний үнээний фермерийн аж ахуй эрхлэгч Ж.Нацаг нь 2007 оноос одоог хүртэл мал сүргээ жил дараалан өсгөж, малынхаа үүлдэр угсааг сайжруулан, нэгжээс авах ашиг шимийг нэмэгдүүлж, хорооны ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулан ажиллахын зэрэгцээ жилд дунджаар эрүүл ахуйн шаардлага хангасан 130 гаруй мянган тонн сүү бэлтгэн зах зээлд нийлүүлж, нийслэлийн хүн амын сүүний хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ дүүргийн гэрээт мал эмнэлэг, үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК-тай хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх вакцинжуулалт, гаднах орчны ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийлгэснээр халдварт өвчний гаралтгүй, малын зүй бус хорогдолгүйгээр мал сүргээ өсгөн үржүүлж байна.
Б. Чулуунбаатар нь 25-32 төрлийн хүнсний ногоо тарьж 200м2 талбай бүхий ердийн болон нарлаг хүлэмж, 8000м2 талбайд төмс хүнсний ногоо, 2500м2 талбайд жимсний мод бут тариалан жилдээ 4,5-10 тонн (төмс хүнсний ногоо,жимс жимсгэнэ) хураан авдаг ажээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.