Нийгэм
БОГД ХАН-УУЛЫН АМАНД ГАРЧ БУЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Жаргалант, Богдхан уулын амуудад зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ явуулж байгаатай холбогдуулан эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах талаар дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/03 дугаар захирамж гарлаа.
Тус Захирамжийн хүрээнд дүүргийн 4,8,11 дүгээр хорооны Жаргалант, Богдхан уулын аманд зөвшөөрөлгүй спорт тоглоом, ил задгай худалдаа эрхэлж буй газруудад 2 дугаар сар дуустал Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран батлагдсан хуваарийн дагуу хяналт тавих эргүүлийг тогтмол ажиллуулж, санамж, зөвлөмжийг байршуулаад байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.