Нийгэм
Цахилгааны шөнийн хэрэглээ ихэсчээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Одоогийн байдлаар гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээ эрс өссөн байдал ажиглагдаагүй бөгөөд бага зэрэг нэмэгдсэн гэнэ. Цаашдаа гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Цэнгэлмаа мэдээлэл өглөө. Тус компанийн хувьд, гэр хорооллын 146 мянган хэрэглэгчтэй гэрээ байгуулан ажилладаг. Үүний 120 мянга гаруй хэрэглэгч нь тарифт тоолууртай бөгөөд цахилгаан эрчим хүчний тооцоогоо хийдэг байна. Үлдсэн 26 мянга гаруй айл өрх өөрсдөө тарифт тоолуур худалдан авснаар цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт эдлэх боломжтой ажээ. Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг нийт 95 шугам сүлжээгээр хангадаг. Одоогийн байдлаар хоёр шугам сүлжээний ачаалал 80-аас дээш хувьтай байна. Бусад шугам сүлжээний ачаалал бага зэрэг нэмэгдээд байгаа аж. Иргэдэд цахилгааны хэрэглээгээ зөв ашиглаж, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.