Эдийн засаг
Зэсийн ханш 6000 ам.доллар давлаа
Зэсийн ханш сүүлийн хэдэн сарын турш 5000 ам.доллартаа багтаж байсан юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн 6000 ам.доллар давлаа. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх зэсийн ханш 6072 ам.доллар байна.
2017 онд 7000 ам.долларт хүрээд байсан зэсийн ханш сүүлийн жил гаруйн хугацаанд буурсан үзүүлэлттэй байв. Шалтгааныг шинжээчид БНХАУ-ын зэсийн эрэлт буурсантай холбон тайлбарлаж байгаа. Учир нь АНУ, БНХАУ-ын худалдааны дайн геополитиктой холбоотойгоор үйлдвэрлэгчид хүлээлтийн байдалд орсон. Ингэхээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарна. Энэ эдийн засгийн сааралт нь гангийн үйлдвэрлэлийг бууруулна. Гангийн үйлдвэрлэл багасч, эрэлт буурахаар зэсийн ханш унасан гэж тайлбарладаг. Тэгвэл Дэлхийн банк, ОУВС ойрын хоёр жилдээ зэсийн ханш унах хэдий ч огцом доошлохгүй гэдэг прогноз гаргажээ. Одоогоор АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хэлэлцээрийн шатандаа явж байна. Энэ хэлэлцээр нааштай дуусвал ханш өснө, эсвэл тогтвортой байна. Харин хэлэлцээр үр дүнд хүрэхгүй ханш буурна гэдгийг ч дурдсан.
Монгол Улсын тухайд зэсээ дэлхийн зах зээл дэх ханшаар борлуулдаг тул ханшийн савалгаанд өртөмтгий байдаг. Тэр утгаараа төсвөө боловсруулахдаа ОУВС-гийн прогнозыг хардаг. Энэ дагуу 2020 оны төсөвт зэсийн ханшийг дунджаар 5900 ам.доллар байхаар тооцсон байдаг.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.