Нийгэм
53 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын шавийг тавилаа
Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор 3 ээлжээс бүрэн гарах нөхцөл бололцоо бүрдэж байна.
Сургуулийн шав тавих ёслолын арга хэмжээнд монголын талаас БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын дарга С.Нансалмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Томоюуки Мацухаши, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Эрико Тамура болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Бага боловсролын барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн нэгдүгээр шат 1999-2002 онд, хоёрдугаар шат 2003-2007 онд, гуравдугаар шат нь 2004-2008 онд, дөрөвдүгээр шатны үйл ажиллагаа нь 2009-2013 онд хэрэгжиж дууссан. Дээрх 4 үе шаттай төслийн хүрээнд Улаанбаатар хотод нийт 45 сургууль болон сургуулийн өргөтгөлийг шинээр барьж, ашиглалтад оруулсан.
Мөн Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллага төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай сургууль
- Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль
- Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл
- Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг тус тус барих юм байна.
7008 310 7326
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд24 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр24 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр49 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр48 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр51 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр