Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Нийтэлсэн

-

Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.

Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Энэ үүднээс үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэж хэллээ.

Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ.

“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн.

Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.

Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов.

Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.

Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллалаа.

Тус газар өнгөрсөн 15 жилийн хугацаанд 10,600 гаруй эрүүгийн хэргийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хоёр их наяд 800 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 2021, 2022 онд гадаадын орнуудаас 12 сая гаруй ам.долларын хөрөнгийг улсын орлого болгосон байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөтөлийн “Цемент шохой”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, олны дунд “Дубайн гэрээ”, ”Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар тоологдох хохиролтой хэргүүдийг хууль сахиулах бусад байгууллагатай хамтран шийдвэрлэснийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа танилцууллаа.

Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалган 1.6 их наяд төгрөгийн хохирлыг барагдуулж, тус банкны 500 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иений өр цаг хугацаандаа төлөгдөх нөхцөл бүрдүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэв.

Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад улс руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа.

Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа.

Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв.

Хуулиа чанд сахиж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, албаны үүргээ нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ дээдлэн, шударгаар ажиллаж буй комиссаруудыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Олон улсын шинжээчдийн баг Авлигатай тэмцэх газрын ажил, ялангуяа хөрөнгө буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бусад улс оронд туршлага болохуйц жишиг болж байгааг үнэлсэн байна.

Авлигатай тэмцэх газар цаашид шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгох, хууль засагладаг зарчмыг хэвшүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц үйл ажиллагаатай байгууллага болох зорилт тавьжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.05.15/ Төрийн ордны “Их засаг”  танхимд 10 цаг 40 минутад 54,5 хувийн ирцтэй хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар хуралдааныг нээж, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирцийг танилцуулснаар хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, уг хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх 16 чиглэлд мэдээллийн технологийн салбарыг хамааруулж, тус салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн энтрепренёр, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжиж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилтуудыг дэвшүүлсэн.

Монгол Улс НҮБ-ын 2 жил тутмын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2018 болон 2020 онд тус байгууллагын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орсон бол 2022 онд 74 дүгээр байранд орж, 18 байр урагшилсан. Харин Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын инновацын чадавх, амжилтаар нь эрэмбэлдэг “Дэлхийн инновацын индекс”-ээр 2022 онд 71 дүгээр байр эзэлж өмнөх онуудаас 10 гаруй байраар хойшилж, 2023 онд 132 улсаас 68 дугаар байранд жагслаа. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр 0.24 хувьтай байна. Энэ нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь дэлхийн бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, манай улсад инновац, нэмүү өртөг шингэсэн бизнес эрхлэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн таатай орчингүй, төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Мэдээллийн технологийн хөгжил нь инновацыг идэвхжүүлж, тухайн салбарын үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ашиг тус, үр шимээ өгч, цахим эдийн засгийг бий болгон, энэ нь нийгмийн бүх салбарт нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлэн өргөн хүрээтэй өөрчлөлтийг авчирч байна. Тиймээс энэхүү хуулийн төсөлд сэндбокс орчны талаар тодорхойлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгон, холбогдох журмыг Засгийн газар батлахаар тусгалаа. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, тэр дундаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах, төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх талаар тогтоов. Салбарын бодлого, чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүлээх үүргийг тогтоож, салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүргийг тодорхой болгон, гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага нь худалдан авсан программ хангамжийн ЭХ КОД-ын эзэмших эрхийг харилцан тохиролцож, тендер шалгаруулалтын баримт бичигт заахаар, Мэдээлэл, технологийн үндэсний парк нь виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, тавигдах шаардлага, бүртгэлээс хасах үндэслэл, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг зэргийг тусгасан хэмээн танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй тул Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувь нь дэмжлээ. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах төлөөллөөр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг томилов.

Харин дараа нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм. Тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор цахим шилжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу гүйцэтгэсэн ажлын биелэлтийг тэрбээр илтгэв. Тухайлбал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч нь өөрт байгаа, эсхүл нийтийн мэдээллийн дэд бүтцийг ашиглан олж авах, солилцох боломжтой мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, хүн, хуулийн этгээд, төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр харилцах боломжийг олгосон зохицуулалтыг Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид тусгах талаар хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/97 дугаар тушаалаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг  байгуулж, төслийг боловсруулж байна.

Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг олон улсын “ISO/IEC 27001”, “NIST SP” стандартын дагуу боловсруулж, баталсан. Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 156 байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийсэн тайланг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, нийтийн төв, Зэвсэгт хүчний төвд хүргүүлэн хэрэгжилтийг хангасан. Кибер аюулгүй байдлаар мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх ажлын хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага болон төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагын удирдах түвшний болон мэдээллийн технологийн албан хаагчдыг сургаж, бэлтгэж байгаа.

Хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээллийг боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглах үйл ажиллагаанд үнэлгээ хийх журмыг Европын холбооны “Хувийн өгөгдөл хамгаалах тухай жишиг загвар” (GDPR-General data protection regulation), Европын холбооны Хувийн өгөгдөл хамгаалах ажлын хэсгээс гаргасан “Хувийн өгөгдөл хамгаалахад нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал” (DPIA-Data protection Impact Assessment)-ын дагуу боловсруулж, 2023 оны , А/81, А/90 дүгээр тушаалаар баталсан.

Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-ын 2.0 хувилбарыг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэвтрүүлж, 471,527 хандалт авсан. “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-д төрийн 59 байгууллагын 606 өгөгдлөөс гадна хувийн хэвшлийн, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллагын нээлттэй өгөгдөл бий болгох, жагсаалтад нэмэлт оруулахаар ажиллаж байгаа. Төрийн 38 байгууллагын 75 өгөгдлийн санг судалгаанд хамруулсан. Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулах нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр “Их өгөгдлийн сан” үүсэх нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бүрдүүлэх чухал ач холбогдолтой тул Засгийн газар “Их өгөгдлийн сан” үүсгэх тухай 2023 оны 403 дугаар тогтоол баталсан. Түүнчлэн хувийн хэвшилтэй хамтран 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй мэдээллийн нэгдсэн систем (shilen.gov.mn)-ийн 2.0 хувилбарт хиймэл оюуны технологи(GPT)-ийг нэвтрүүллээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээллийн сантай холбоотой үйлчилгээнд хиймэл оюуныг ашиглаж эхэлсэн. Төр өөрт байгаа мэдээллээ хиймэл оюунд сурган ажиллуулах нь авлигын эсрэг тэмцэлд хувь нэмэртэй төдийгүй иргэдэд түргэн, шуурхай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид хиймэл оюуныг газар олголт, Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой асуултад хариулт өгөх чиглэлд нэвтрүүлнэ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран “Монгол Улсад Үндэсний роумингийн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судлах” төслийг хэрэгжүүлж, бодлогын зөвлөмж боловсруулсан. Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нийт 175 байршилд буюу нийслэлд 66, орон нутагт 82, хилийн чанад дахь 29 улсын 44 байршилд, хилийн 1 боомтод нээж, 43 байгууллагын 478 үйлчилгээг нийт 503,860 хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн. Цаашид тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн үйчилгээний аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо бүрт төрийн үйлчилгээний хурдан цэгийг байгуулан иргэндээ ойртсон төрийн үйлчилгээг хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа хэмээн Н.Учрал сайд танилцуулав.

Тогтоолын биелэлтийн танилцуулгатай холбогдуулан хуралдаан даргалагчийн зүгээс Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолд нэг чухал заалт буюу төр өөрт байгаа мэдээллийг иргэн, аж ахуй нэгжээс шаардахгүй болсон нь хүнд суртал, чирэгдлийг багасгах сайн нөлөөтэйг онцлоод уг заалт хэрэгжиж байгаа, эсэхийг асуусан юм. Мөн дотоодын роумингийн үйлчилгээг нэвтрүүлэх дэд бүтэц бүрдүүлсэн үү гэсэн асуултад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс нэхэхгүй байхын тулд онцгой анхаарч ажиллаж байна. Дотоодын роумингийн үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газарт өгсөн хэмээн хариуллаа. Хэлэлцэж буй асуудлаар санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү УИХ-ын 2024 оны 5 дугаар 5 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар сонссоноор Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр26 мин өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Улс төр27 мин өмнө

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Улс төр28 мин өмнө

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм2 цаг өмнө

Агаарын тээврийн салбарт транзит тээвэр хөгжүүлж, энэ онд 24 мянган зорчигч тээвэрлэнэ

Улс төр2 цаг өмнө

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ

Нийгэм2 цаг өмнө

Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж байна

Нийгэм2 цаг өмнө

Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо

Энтертайнмент3 цаг өмнө

Чингис Хаан Үндэсний музей зуны цагийн хуваарьт шилжлээ

Улс төр3 цаг өмнө

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Нийгэм3 цаг өмнө

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Улс төр3 цаг өмнө

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Энтертайнмент5 цаг өмнө

Г.Мөнхзаяа: Өглөө эрт босчихоод өчигдөр зурснаа шинжиж харах шиг жаргал үгүй

Нийгэм6 цаг өмнө

Тариалан бүхий бүс нутгуудад хөрсний чийг хангалтгүй байна

Нийгэм6 цаг өмнө

Эрээнээр нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэгний ачааны хэмжээ 1.7 сая тонн болжээ

Нийгэм8 цаг өмнө

“Улаанбаатар марафон”-нд 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ

Улс төр9 цаг өмнө

ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгэм9 цаг өмнө

Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ

Бусад9 цаг өмнө

АБГББХ: Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжин, бусад дөрвөн асуудлыг хэлэлцлээ

Нийгэм1 өдөр өмнө

Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн ил тод, нээлттэй, хяналттай зохион байгуулахад бүх талаар хамтран ажиллахад бэлэн

Улс төр1 өдөр өмнө

Хянан шалгах түр хорооны ээлжит сонсголыг 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд товлолоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар олимпын эрхээ авлаа

Улс төр1 өдөр өмнө

А.Бакей: Мал Аж ахуйн хөгжлийн бодлогыг шинэчлэх асуудалд

Нийгэм1 өдөр өмнө

Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилд хамаарах 76 гомдол, мэдээллийг хянан шалгав

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн анхааралд

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн тээврийн зарим чиглэлд түр өөрчлөлт оруулна

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбаатар-Прага чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

“ХАОС” экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам зохион байгуулагдаж байна

Улс төр1 өдөр өмнө

Улсын Их хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Маргаашаас дараах байршилд халуун ус хязгаарлана

Нийгэм1 өдөр өмнө

Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм2 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад5 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад7 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Сав шим