Эдийн засаг
Монгол банк мөнгөний бодлогын хүүг өөрчилсөнгүй
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцуулж байна.
Хурлаас мөнгөний бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг оруулсан ч хорооны гишүүдийн саналаар 11 хувьд хэвээр хадгаллаа.
График. Бодлогын хүү
Мөн банкны заавал байлгах хувь хэмжээг 10.5%, гадаад валютын албан нөөц заавал байлгах хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоох шийдвэрийг гаргасан байна.
Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтанилцуулж “Эдийн засгийн өсөлт болон зээлийн өсөлт саарч буй хандлагатай холбоотойгоор Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг бууруулахаар хэлэлцсэн хэдий ч Төсвийн гүйцэтгэл гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзээд энэ удаад мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах, улмаар төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор гадаад валютын заавал байлгах нөөцийг гурван нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан” гэдгийг хэллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.