Бусад
Дижитал шилжилт ба залуусын оролцоо

Бид өнөөдөр нийгмийн орчноос гана цахим орчинд зэрэгцэн оршиж байгаа нь дижитал шилжилт хэмээх үсрэнгүй алхамыг хийж байгаа ч, өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хоорондын харилцааг эрхэмлэн, хүүхэд өсвөр үеийхний хэрэглээг хязгаарлах биш, сөрөг үйлдлийн үр дагаврыг ойлгуулан хамтдаа хөгжиж, өөрсдийн амьдралын чанарыг сайжруулах шаардлагатай үе ирсэн.
Тиймээс өөрсдийн эргэн тойронд байдаг өсвөр үеийнхэнтэй цахим орчны хэрэглээний талаар болон өртөж болзошгүй эрсдлүүдийн талаар эерэгээр хуваалцаж, харилцан урьдчилан сэргийлэх эерэг амьдралын кодтой болох хэрэгтэй.
Насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн зорилгоор цахим орчинд өөртөө татах нь, бэлгийн харилцаанд орохыг хөнгөвчлөхийн тулд харилцаа тогтоох үйл явц юм.
Цахим орчинд тохиолдож болзошгүй хэд хэдэн эрсдлүүдийг доор тайлбарлъя.
Секстинг: Секстингийг өөрөө өөрийнхөө эротик нүцгэн эсвэл хагас нүцгэн дүрслэлийг үүсгэх, хуваалцах, илгээх гэж тодорхойлсон. Энэ нь ихэвчлэн үе тэнгийнхэн хоорондын харилцан зөвшилцсөн үйл ажиллагаа байдаг. Мөн хүсээгүй секстингийн хэлбэрүүд байдаг. Энэ нь хүсээгүй бэлгийн харилцааг илт харуулсан фото зураг эсвэл зурвасуудыг хуваалцах буюу хүлээн авах зэрэг үйл ажиллагааны харилцан зөвшилцөөгүй талуудыг илэрхийлдэг.
Бэлгийн сүрдүүлэг: Үүнийг мөн сексторшн гэж нэрлэдэг. Тухайн хүнийг өөрөө үүсгэсэн дүрслэлийнх нь туслалцаатайгаар айлган сүрдүүлэх явдал юм. Тухайн хүнтэй холбоотой матриалыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, бэлгийн шинж чанартай үйлчилгээ, мөнөг авах эсвэл бусад ашиг хонжоо олохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хуваалцахаар заналхийлэх
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг шууд дамжуулах буюу түүнийг шууд цацаж, бусад хүмүүс алсаас үзэх. Ихэвчлэн алсаас үзэж буй хүмүүс нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх хүсэлт гаргасан, эсвэл захиалсан, үйлдлийг хэрхэн гүйцэтгэхийг зааварласан хүмүүс байдаг бөгөөд тэдгээр хүмүүс хүчирхийлэл үйлдүүлэхийн тулд төлбөр төлсөн байж болно.
Хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн бүх хэлбэрүүд нь Монгол улсын хууль тогтоомжоос гадна дараах эрх зүйн хүрээнд гэмт хэрэгт тооцогддог.
- Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлүүлэх, садар самуунд сурталчилахын эсрэг Конвенцийн нэмэлт протокол
- Хүүхдийг бэлгийн мөлжлөг бэлгийн хүчирхийллээс хамгаалах тухай Европын Зөвлөлийн Конвенц /Ланзоратегийн конвенц/. Үүнд, цахим орчинд хүүхдийн порнографийг боловсруулах, санал болгох сэвэл ашиглах боломж олгох, тараах эсвэл дамжуулах, худалдан авах, эзэмших, мэдсээр байж хандалтыг олж авах зэрэг орно.
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, устгах, шуурхай арга хэмжээ авах тухай ОУХБ-ын 182-р конвенц
- Цахим аюулгүй байдал ба хувийн мэдээллийг хамгаалах тухай Африкийн Холбооны Конвенц
Зургийн эх сурвалж: ECPAT International
#SDG16.2 #Againstsexualexploitation

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.