Энтертайнмент
Дахин давтагдашгүй даашинзны урланд зочлоорой
Шинэ жилийн үдэшлэгийг эмэгтэйчүүдийн эрхэмсэг гоог илтгэсэн гоёлын даашинзгүйгээр төсөөлөхгүй байхын аргагүй ээ. Өвөрмөц загвар урлаж, үйлчлүүлэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг загвар зохион бүтээгч Б.Сайханцэцэг шинэ жилд зориулсан шинэлэг коллекцоо гаргасан байна. Тэрбээр 23 хоногийн хугацаанд 41 даашинз урлажээ. Урласан даашинзаа 30-70 мянган төгрөгийн үнэлгээтэйгээр түрээслэж байгаа гэнэ. 2019-2020 шинэ жилийн үдэшлэгт зориулан урласан даашинзныхаа талаар Б.Сайханцэцэг хэлэхдээ “Энэ жилийн хувьд өнгө загварын өргөн сонголттой төрөл бүрийн загварын даашинз урласан. Би өөрөө том хормойтой Sisi оёх дуртай. Тиймээс миний загварт Sisi dress илүү их зонхилсон. Үйлчлүүлэгч нартаа хандан хэлэхэд үдэшлэгт орохоосоо өмнө манай урланд ирж, өмсч үзээд сонголтоо хийх боломжтой. Загвар бүрээс нэг ширхэгийг урласан учраас дахин давтагдашгүй цор ганц загварын даашинзаар гангарах боломжтой гэв.
Үйлчлүүлэгчдийнхээ үзэсгэлэн гоог илүү тодотгосон чамин тансаг даашинзыг Aurora’s fashion-д зочилж, хүссэн загвараа сонгон үйлчлүүлэх боломжтой юм байна.
https://www.facebook.com/aurora0601/
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.