Эдийн засаг
Нийт 52 компанийн хувьцаа арилжаалжээ
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 27-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,656,955,898 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 52 компанийн 2,674,294 ширхэг хувьцаа 1,190,906,897.99 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | ADU | ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА | 478,930 | 311,172,602 |
2 | UBH | УЛААНБААТАР ХИВС | 20,500 | 293,150,000 |
3 | AIC | АРД ДААТГАЛ ХК | 169,746 | 124,731,365 |
4 | AARD | АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ | 68,609 | 122,748,558 |
5 | APU | АПУ | 162,137 | 98,332,259 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 74,875 | 936,357,775 |
2 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 1,380,154 | 743,894,551 |
3 | TCHB | Тулгат чандмань баян ХХК | 41,052 | 586,466,420 |
4 | MNET | Ард секюритиз ХХК | 1,331,933 | 476,024,242 |
5 | GLMT | Голомт Капитал ХХК | 249,843 | 107,566,903 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Багцын арилжаа:
2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр багцын арилжаагаар “Улаанбаатар Хивс” ХК -ийн 20,500 ширхэг үнэт цаас 293,150,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
№ | Симбол | Компанийн нэр | Нэгж үнэ | Ширхэг | Үнийн дүн |
1 | UBH | “Улаанбаатар хивс” ХК | 14,300 | 20,500 | 293,150,000 |
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 27-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,600 ширхэг үнэт цаасийг 466,049,000 төгрөгөөр арилжаалсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК | 9,200 | 932,098,000 |
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,646,282,985,177 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19191.9 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.59 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.