Энтертайнмент
О.Ичинхорлоо: Болор цом наадмын нэрийг сэвтээж боломгүй санагддаг

Асанхан дүрэлзэж явах залуу насанд айх зүйл алгаа, гэрэлтэнхэн дэлгэрч яваа сэтгэлд сүүдэр буух зай алгаа…гэж нүүр бардамхан инээмсэглэж зогсох нэгэн бүсгүйтэй танилцлаа. Түүнийг утга зохиолын хүрээнийхэн жижиг Ичинхорлоо гэж дуудна. Өөрийнхөөрөө асаж унтрах дуртай энэ бүсгүйн шүлгээс хайр, нутаг, ээж, аав нь үнэртэнэ. Бас өөрөө ч үнэртэнэ. Ингээд шинэ оны босгон дээр “Болор цом -37” яруу найргийн өмнөхөн Говь-Алтай аймгийн уугуул яруу найрагч Төмөр-Очирын Ичинхорлоотой ярилцсанаа эрхэм уншигч танд хүргэе.
-“Болор цом” яруу найргийн наадам хаяанд ирлээ. Энэ жил шүлгээ сойгоогүй юм уу?
-Би эхлэн бичигч. Миний шүлгүүд бусдад таалагдах хэмжээнд очсон эсэхийг мэдэхгүй байна. Бас миний хамгийн их мөрөөддөг зүйл “Болор цом” яруу найргийн наадам. Энэ наадамд орохын хүслэн их бий. Гэхдээ цаг нь болоогүй. Би илүү чанаржих ёстой. Бас унших зүйл ч их байна. Өөрийгөө чамлах үе ч байна. Тиймээс энэ жил “Болор цом”-д шүлгээ өгч зүрхэлсэнгүй. Муу шүлэг уралддаг наадам биш байх. Би “Болор цом” яруу найргийн наадамын нэр хүндэд сүүдэр битгий унаасай гэж боддог.
–Өөрийн чинь хүндэлдэг уран бүтээлч хэн бэ?
-Энэ их өрөөсгөл бодол байх. Хувь уран бүтээлчийг хайрлах нэг өөр. Уран бүтээлийг нь шимтэн хүндлэх бас өөр байх. Манай Говь-Алтай аймгаас олон сайхан уран бүтээлч төрсөн. Тэр бүх хүмүүсийн уран бүтээлийг нь бүрэн уншиж дуусгахыг хичээж явна. Мөн Д.Урианхай гуайгаас эхлээд маш олон хүний бүтээлийг унших хэрэгтэй. Хамгийн их хүндэлдэг уран бүтээлч гэвэл одоогоор би өөрөө л байна даа. /Инээв/ Өөрийгөө хүндэлж зөв зүг чигт зөв алхах ёстой биз дээ.
–Инээд нулимс хоёрын аль нь амттай санагддаг уу?
-Би инээдэнд дуртай. Инээд, инээмсэглэл бол хамгийн амттай зүйл. Тиймээс би инээмсэглэж яваа бүхэнд хайртай. Инээд бол чин сэтгэлийн мэдрэмж, хүч, аз жаргал болоод гайхам сайхан амттай байдаг. Сайхан бүхнийг дагасан хуурамч зүйл байдаг биз дээ. Үүнтэй ижил инээд амтлаг болохоор бас хуурамч, худлаа инээд бий болсон байх. Үүнийг л бид ялгаж амлаж сурах ёстой байх.
–Тэгвэл хайр ямар өнгөтэй вэ?
-Ямартай ч цэнхэр өнгөтэй биш. Хоосон чанарын өнгөнд би дургүй. Дурлал хайр хоёр маш том ялгаатай санагддаг. Тиймээс өнгө нь өөр байх. Миний хувьд хамгийн том хайр бол эцэг, эх, ус нутгаа гэсэн сэтгэл байх. Өөрийнхөө хайрын өнгөөр хэн нэгнийг гоёх л жаргал болж харагддаг байх.
–Чи ямар мэргэжилтэй билээ?
-МУИС-ийг Солонгос орон судлаач, орчуулагч мэргэжлээр төгссөн. Одоохондоо мэргэжлээрээ ажлаагүй байна. Сурын харваагаар хичээллэж байгаа. Бас өврийн дэвтрүүдээ шүлгээрээ дүүргэх хүсэл их байна.
–Анхны шүлэгээ хэзээ бичиж байв?
-Арван жилийн сурагч байхдаа бичиж байсан. Хүүхэд л юм чинь анх багш нарын баяраар багшдаа зориулж дөрвөн мөрт бичиж өгч байлаа. Шүлэг бол сэтгэл юм билээ. Нэг тийм гоё мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг. Яах л аргаггүй бороо орох шиг, салхи сэвэлзэх шиг. Тийм л үедээ энгэртээ дэвтрээ тэврээд балаа бариад зогсох сайхан. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн үзэл бодолтой Түүнийхээ төлөө тэмцэж хөдөлмөрлөж чаддаг байх ёстой. Шүлэг бол бодлын тэсрэлт сэтгэлгээний эрх чөлөө.
–Үнэсэлт бол аз жаргал гэж хэлэхийг чинь сонссон. Үнэхээр аз жаргал мөн үү?
-Үнэсэлт бол хайрын хамгийн сайхан илэрхийлэл.Олон юм ярихаасаа илүү нэг сайхан тэврэлт эсвэл нэг сайхан үнэсэлт хүнд хамгийн сайхан хүч, аз жаргалыг өгдөг байх аа.
–Аав, ээжийнхээ тухай?.
-Миний аав Бурхан буудай уулынхаа өвөрт хурга тугал хариулж өссөн. Насаараа радио өргөн нэвтрүүлэх станцад ажиллаж байгаад насныхаа буянд суусан. Ээж минь Сутай уулын өвөрт өссөн охин. Аймгийнхаа музейд 39 жил ажилласан сайхан буянтай хүн дээ.
–Ямар улиралд илүү их гэгэлздэг вэ?
-Би хаварт дуртай. Бүх зүйл урган төлжиж эхэлдэг. Ирж буй шувуудын ганганаа, цөн түрж буй гол ус, хайлан урсаж буй цасны чимээ. Энэ бүхэн нэгэн шинэ ертөнцийг бий болгож шүлэг төрж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг.
–Анх утга зохиолын хүрээнд хэрхэн хөл тавьж байв. Алтайнхаа утга зохиолын хүрээнд чамгүй их зүйл хийсэн гэх мэдээ сонсогдож байсан?
-Үг амилж бодол биелдэг гэдэгт би үргэлж итгэдэг. Түүний нэгэн адил тэмцэн итгэж, тууштай зүтгэсэнд яруу найргийн гайхамшигтай ертөнц намайг маш сайхан өлгийдөн авсан. Хуур уянгалж, ятга хөгжимдөх мэт аялгуунд өөрөө хийгээд өрөөлийг гэгээрүүлэх их аян минь өдрөөс өдөрт гэрэлтсээр байна. Үүсгэн байгуулсан хөх салхи бүлгэмээс минь олон сайхан ном төрөн гарлаа. . Би ганцаараа хийгээгүй. Манай аймгийн утга зохиолын нэгдэл жил болгон зохиогддог нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, орчуулагч М. Цэдэндоржийн наадмаа амжилттай зохион байгууллаа. Бидэнд хийсэн зүйлээс илүү хийх зүйл их байна.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
