Эдийн засаг
“Хар тарвагатай” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа
2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 26,697,411 төгрөгийн үнийн дүн бүхий 254,330 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс “Женко тур бюро ХК (JTB+7.47%) болон “Монголын цахилгаан холбоо ХК (MCH+3.7%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хар тарвагатай” ХК (TVT-12.68%) болон “Их барилга” ХК (IBA-6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.67 хувиар буурч 19491.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,656,350,613,299 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.