Эдийн засаг
Хувь хүний орлогын албан татвараас орлого чөлөөлөхөд бүрдүүлэх материалын жагсаалт

Хувь хүний орлогын албан татварын 2019 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ сарын 1-нээс авч эхэлсэн ба 2020 оны 02 дугаар сарын 15 өдрийг дуустал үргэлжилнэ.
2019 оны тайлан хүлээн авч байгаа учир үл хөдлөх хөрөнгө худалдан авсан эрхийн гэрчилгээ нь 2019 онд болон түүнээс өмнө бүртгэгдсэн татвар төлөгчид хөнгөлөлт, чөлөөлөлтөө эдлэх ба 2006 онд батлагдсан хуулийн дагуу орон сууц худалдан авсан буюу барьсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний орлогыг чөлөөлүүлж 3.0 хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авна.
Хув хүний орлогын албан татвараас орлого чөлөөлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтад байх Иргэний үнэмлэхний хуулбар, Нийгмийн даатгалын дэвтэр, Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагааг татварын албанд дээр ирээд ХУР системээс авах боломжтой тул иргэд заавал авчрах шаардлагагүй.
НЭГ. ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ /ХХОАТТХ-ийн 16.1.12/ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
ШИНЭЭР БАРИГДСАН ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД /16.1.12/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, эсвэл хуулбар
/ “Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./ /2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./”
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) / Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2%
3. Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт
4. Орон сууц худалдан авсан төлбөрийн баримт /“ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт/
5. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, шилжүүлгийн баримтын хамт
6. Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
АШИГЛАЛТАД БАЙСАН ОРОН СУУЦЫГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАН АВЧ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД /16.1.12/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /”Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./ /2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./”
Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) /Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
Орон сууц худалдан авахад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ОРОН СУУЦ БАРЬСАН ХУВЬ ХҮНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРАГДАХ АНХНЫ ЖИЛД /16.1.12/
Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /”Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна.//2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./”
Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) / Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
Хөрөнгийн үнэлгээний тайлан /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, тайлангийн хуулбар /орон сууц барихад зориулж 2017, 2018 онд худалдан авсан материалын төлбөрийн ибаримтыг хавсаргаж болно/
Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт
Орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ЭДЛЭХ ДАРААГИЙН ЖИЛҮҮДЭД
Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт /”Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./ 2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ.”
Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) / Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
Хэрвээ та 2019 онд орон сууц худалдан авч үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2020 онд гарсан бол 2021 онд тайлангаа өгч шинэчилсэн хуулийн дагуу 6,0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.
ХОЁР. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ /ХХОАТТХ-ийн 24дүгээр зүйл/ ЭДЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
ТӨРСӨН БУЮУ ҮРЧИЛСЭН ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД /24.6/
1. Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт / “Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./
/2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./”
2. Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) / Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх
3. Сургалтын төлбөр төлсөн баримт / Сургалтын төлбөр төлсөн үндсэн баримт, “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт /
4. Суралцагчийн сургуулийн тодорхойлолт
5. Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох баримт
ӨӨРИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАХАД /24.6/
Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр, хуулбарын хамт / “Татвар төлөгч өөрийн цалин хөдөлмөрийн хөлс зэрэг орлого олгогчоос хүлээн авсан орлого, суутгуулсан албан татварын тайлагнах дүнгээ мэдэж байгаа тохиолдолд заавал шаардахгүй. Мөн орлого олгогч буюу суутгагч нь тайлангаа илгээсэн бол татвар төлөгч хувь хүн өөрийн ebarimt аппликэйшнээр нэвтрэн төлсөн албан татварын дүнгээ харах боломжтой. /ebarimt.mn→2019→цахим татвар цэс рүү орно→иргэний үнэмлэхний QR код уншуулна./ 2 дугаар сарын 15-наас хойш тайлан боловсруулалт цахимаар хийгдэх үед татвар төлөгчийн тайлагнасан орлого, төлсөн албан татвар зөрүүтэй тохиолдолд татвар төлөгч өөрөө хүсэлт илгээж тайлангаа залруулах үүрэг хүлээнэ./”
Хувь хүний орлогын албан татварын тайлан /ТТ-06 (a), ТТ-06 (б) / Цахим татварын системд татварын тайланг татварын албанд илгээсэн, тайланг 2% хэвлэсэн байх /
Сургалтын төлбөр төлсөн баримт / Төлбөр төлсөн баримт болон “ebarimt.mn” системд бүртгүүлсэн баримт
Сургалтын төлбөр төлсөн орлогын эх үүсвэрийг нотлох бусад баримт
Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэчлэн батлагдсан хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Харин 2020 оны тайлангаа 2021 онд өгөхдөө төрсөн, дагавар, үрчилж авсан, асрамж дэмжлэгт байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн татвар төлөгчид хөнгөлөлт эдэлнэ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм31 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент38 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад36 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна