Эдийн засаг
Архангай аймгийн мал сүргийн тоо 12.3 хувиар өссөн байна
Архангай аймаг мал тооллогын дүнгээр 6.166.226 толгой мал тоолуулж, улсад нэгдүгээр байрт орж байна. Энэ тоо нь өмнөх оныхоос 684192 толгойгоор мал өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, адуу 47279-өөр, үхэр 88778-аар, хонь 339161-ээр, ямаа 208867-гоор, тэмээ 107-гоор тус тус өссөн байна.
Архангай аймгийн Эрдэнэмандал сум улсад малынхаа тоогоор тэргүүлж байгаа бол аймаг дотроо дараагийн байруудад Хайрхан, Батцэнгэл, Өндөр-Улаан, Ихтамир сумууд орж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.