Эдийн засаг
Тэтгэврийн насныханд 2.5-3 сая төгрөгийг жигд олго
Зээлдэгчдийн холбооноос өнөөдөр УИХ-аар батлахаар яарч буй Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Нийт 421 мянган ахмад тэтгэвэр авдаг. Үүний 54.4 хувь нь буюу 229.4 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Ахмадын зээлийг тэглэх тухай шийдвэрийг манай холбоо дэмжиж байна. Гэхдээ тус шийдвэр ахмадыг алагчилж байна. Үндсэн хуульд заасан байгалийн баялгийг тэгш хүртээх зарчмыг зөрчиж байна” гэсэн юм.
Түүнчлэн зээлийг тэглэх асуудлын ард 763 тэрбум төгрөгийн зээлийн 95 хувийг олгосон ХААН болон Төрийн банкинд хуримтлал үүсгэж, улмаар хоёр банкийг өөрсдөдөө хувьчлах гэсэн эрх баригчдын гэмт үйлдэл гэж хардаж байгаагаа ч ахмадууд илэрхийлсэн юм.
Мөн зээлтэй, зээлгүй гэж алагчлалгүй тэтгэвэр авч буй иргэн бүрт 2.5-3 сая төгрөгийг хуваарилах шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн цаашид тэтгэврийн зээлийг олгохгүй байх талаар хуулийн төсөлд тусгасан байг
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.