Эдийн засаг
Супер азтаны шагналаараа аав ээжийгээ “ТОКИО 2020” олимп үзүүлнэ
Голомт банкнаас Олон улсын төлбөрийн карт анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубай явах сүүлийн 3 азтан, “Токио 2020” олимпын наадмыг хосоороо үзэх Супер азтанууд тодорлоо. Дубайд аялах сүүлийн гурван азтанаар М.Давааням, Л.Бямбаа, Д.Ганбаатар нар шалгарсан бол Токиогийн олимп хосоороо үзэх Супер азтанаар тодорсон С.Эрдэнэсувдын хувьд азтаны шагналаа аав ээждээ бэлэглэж баярлуулахаар болсон нь онцлог байлаа.
С.Эрдэнэсувд:
Аав ээжийгээ очиж үзээгүй газраар нь аялуулж, амраахаар өөрийнхөө Супер азтаны шагнал болох “Токио 2020” олимп хосоороо үзэх эрхийг бэлэглэхээр болж, баярлуулж байгаадаа өөрөө явахаас илүүтэйгээр баярлаж байна.
С.Эрдэнэсувдын ээж Б.Соёлмаа: Олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгөөр оролцох эрх авсан дүүгийхээ охиныг дэргэдээс нь очиж дэмжих боломжтой болсондоо их олзуурхаж байна.
- Охиноо Супер азтаны шагнал авсан гэдгийг нь сая ирээд эрхийн бичиг авахад нь л мэдэж байна. Удахгүй тэтгэвэрт гарахаасаа өмнө гэр бүлээрээ аяллаар явъя гэж ярилцаж байсан, ингээд аяллын эрх бэлгэнд авна гэж санаагүй явлаа.
М.Давааням: Хэзээ нэгэн цагт Дубай заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо
- Би сугалаа, азтан шалгаруулахад нэг их итгээд байдаггүй хүн л дээ. Харин энэ удаад өөрөө азтан болоод шударга шалгаруулдаг юм байна гэх итгэл төрж байна.
- Би аялах маш дуртай. Өнгөрсөн зун машинаараа Европын улсуудаар 20 мянган км аялаад ирсэн. Хэдэн жилийн өмнө Дубайд хүний гараар бүтээн байгуулалт хийж байгааг зурагтаар үзээд сууж байхдаа хэзээ нэгэн цагт ийшээ заавал явж үзнэ дээ гэж бодож явсан хүсэл минь биелэхээр боллоо.
- Олон жилийн өмнө ажилд орж байхдаа анх банкны карт авсан нь Голомт банкных байсан нь одоог хүртэл хэвээрээ, олон жилийн турш тууштай хэрэглэгч байгаагаа их бэлгэшээж байгаа.
Л.Бямбаа: Хамт олноороо Дубай явах гээд аялалдаа зориулж хуримтлуулж байсан
- Азтан болсноо мэдээд Дарханаас шууд Улаанбаатар руу хөдөлсөн. Дөнгөж ирэнгүүтээ гадаад пасспортоо шинээр захиалчихаад сая ирж байна.
- Хамт олноороо ярилцаад Дубай явахаар болж, аялалдаа зориулж хуримтлуулж байсан юм. Одоо харин хуримтлалаа бүрдэхийг хүлээх шаардлагагүйгээр аялж чадахаар боллоо. Гэхдээ хуримтлалаа тууштай үргэлжлүүлсээр байх болно.
- Миний хувьд Голомтын картаар Голомтын пос машин дээр төлбөр тооцоо хийгээд нийт 801 сугалаатай болсон байсан.
Д.Ганбаатар: Энэ жилийг азтай, одтой эхлүүллээ
- 2020 он их сайхан эхэллээ. Шинэ оны эхээр азтан болж байгаа минь энэ жилийн турш азтай, одтой байхыг бэлгэдсэн их бэлгэшээлтэй зүйл боллоо.
- Дубайн аяллын хөтөлбөрт Land Cruiser 200 автомашинаар хийдэг сафари аялал багтсан нь хамгийн ихээр сонирхол татаж байгаа.
Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ой 2019 онд тохиосны бэлэг болгон харилцагчдадаа зориулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд ийнхүү нийт 11 азтай харилцагч Дубай болон Токио хотуудаар аялахаар болж, эрхийн бичгүүдээ гардан авлаа.
Харилцагч та бүхэндээ баяр хүргэж, аялалд нь амжилт хүсье. Харин 2020 онд Голомт банк үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож буйгаараа онцлог жил болж байна. 25 жилийн түүхийг хамтдаа бичилцэж, Голомт банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч та бүхэндээ баярлалаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.