Эдийн засаг
Инфляцийг хөөргөдөг сарууд айсуй

Ирэх саруудад Монголын цагаан сар, эмэгтэйчүүдийн, цэргийн баяр гээд иргэдийн худалдан авалт нэмэгдэх тэмдэглэлт үйл явдал олон болно. Иргэдийн мах, гурил, ногоо болон бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ. Өнгөрсөн оны III улиралд махны үнийн өсөлтөөс шалтгаалж инфляци гаарч 10.5 хувьд хүрснээс Монголбанк инфляцийн суурь төсөөллөө нэмэгдүүлж найман хувьд хүргэж байсан. Түүнчлэн төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлийн саруудад нэлээд өссөнтэй холбоотой байсан. Тухайлбал, дулаан, цахилгааны үнэ, дээд боловсролын төлбөр нэмэгдсэн нь инфляцийн 0.8 нэгж хувийг бүрдүүлэхэд нөлөөлсөн гэж тухайн үед үзэж байв. Эдгээр нь нийлүүлэлтийн шалтгаантай инфляци юм. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг Төвбанк өмнөх төсөөллөөр оны төгсгөлд буурна гэж үзэж байсан. Гэвч энэ бууралт нь төсөөллөөс харьцангуй бага байгаа учраас инфляцийн төсөөллийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэсэн тайлбарыг хийж байв. Харин эрэлтийн шалтгаантай инфляцийн хувьд харьцангуй тогтвортой хэвээр байсаар 2020 оны эхний сартай золголоо. Өнөөдөр инфляцийн хэмжээ улсын хэмжээнд 5.2, бодлогын хүү 11 хувьтай байна.
Энэ тохиолдолд эдийн засгийн онолоор бол зээлийн хүү зургаа орчим хувьд байх ёстой харагдаж байгаа ч импортоос шалтгаалсан эдийн засагтай манай улсын хувьд зээлийн хүүг дээрх хэмжээнд хүртэл буулгасан тохиолдолд инфляци хөөрөгдөх эрсдэлтэй. Харин үйлдвэрлэгч буюу экспортлогч орон байсан бол зээлийн хүүг буулгасан ч инфляци үүсэхгүй байх дарамтаас хол байх байв. Тухайлбал, Солонгос, Японд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 80 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж тэр хэмжээгээр гадагшаа экспортолдог. Тиймээс энэ орнуудад инфляци өснө, буурна гэсэн ойлголт байдаггүй. Харин өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ ихэнхийг гаднаас авдаг манай орны хувьд зээлийн хүү буурах боломжгүй байсаар ирсэн. Намартаа 10 хувьд хүрч байсан инфляци өдгөө 5.2 хувьтай болж иргэдийн худалдан авах чадвар огцом уруудсанг статистик харуулж байна. Үүнийгээ дагаад гадаад валюттай харьцах төгрөгийн ханш өдөр өдрөөр суларч ирэх саруудад хүндхэн сорилт дагуулж мэдэхээр болоод байна. Төгрөгийн хадгаламжаа ам.долларт шилжүүлж буй энэ нөхцөлд бэлэн мөнгө зах зээлд ихээр нийлүүлэгдэж инфляци гаарах шийдвэрийг эрх баригчид өнгөрсөн долоо хоногт баталсан. Монголын уламжлалт баяр цагаан сар нэг сарын дараа болно. Энэ нь инфляци өсөх нэг шалтаг. Мах болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрэлтээ дагаж өсөхөөс гадна ам.долларын ханш энэ сарын 9-нд 2744 төгрөг болж нэг сарын өмнөхтэй харьцуулахад 40 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Гэхдээ Төвбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эсэх нь эргэлзээтэй боллоо. Тэтгэврийн тэглэлт, сонгуулийн жилтэй холбоотойгоор халамжийн шинжтэй бэлэн мөнгө гар дээр эргэлдэж гадагшаа урсдаг. Инфляци, бодлогын хүү хоёр нэг оронтой тоонд байх нь эдийн засагт эерэг нөлөөтэй гэдэг. Учир нь энэ хоёрын зөрүү нь банкны зээлийн хүүгийн хэмжээг илэрхийлдэг. Гэвч манай улсын хувьд энэ нь боломжгүй байсаар ирснийг дээр хэлсэн.
Орчин үед төвбанкуудын мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал буюу нам дор түвшний, хэлбэлзэл багатай инфляци болж байна. Энэ нь эдийн засаг тогтвортой байх нэг суурь бөгөөд мөнгөний бодлогоор эдийн засагт оруулах гол хувь нэмэр юм. Төвбанкууд энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд “инфляцийг онилох бодлого”-ыг хэрэгжүүлдэг.
Төвбанк хэдийгээр инфляцийг нам түвшинд хадгалах бодлогыг авч хэрэгжүүлсний дүнд инфляцийг таван хувьд авчирсан ч ирэх саруудад дээрх нөхцлүүдээс гадна шатахууны үнийн өсөлт ч эргээд 10 хувь руу аваачих магадлалтай хэмээн эдийн засагчид хэлээд эхэллээ. Учир нь АНУ, Ираны дайны хор нөлөөгөөр нефтийн үнэ нэмэгдсэн байна. Үүнээс шалтгаалж ОХУ шатахууны үнээ нэмэх нь тодорхой боллоо хэмээн шинжээчид онцолсон. Тэгвэл манайд нийлүүлэлтээс шалтгаалсан шатахууны үнийн өсөлтөөс инфляци өсөх дүр зураг айсуй. Нөгөөтэйгүүр нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцийн өсөлтийн нөлөөлөл 12 сарын дараа арилдаг гэдэг. Тэгэхээр 2020 онд инфляцийг найман хувьд барихаар төсөөлж буй Төвбанкны хүлээлт оны эхнээс хурдаа авахаар айсуй. Энэ хурд магадгүй 10 хувьд хүрч 2020 онд хэвээр хадгалагдах эрсдэл бусад шалтгаас үүдэлтэй. Эдийн засаг ямар байх тухайд олон улсын байгууллагуудаас таамаг дэвшүүлж байна. Азийн хөгжлийн банк ДНБ-ий өсөлтийг 2020 онд 6.1 хувьд байхаар төсөөлсөн бол 2019 онд 6.7 байхаар төсөөлж байжээ. Түүнчлэн инфляцийг 2020 онд 7.5 хувьд байна гэсэн бол 2019 онд 8.5 байна гэжээ. Харин урсгал тэнцэл энэ онд 13 хувьтай байх аж. Олон улсын валютын сангаас гаргадаг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгаанд 2020 онд ДНБ-ий өсөлт 6.3 хувь инфляци 7.1 хувьд ДНБ-д эзлэх урсгал тэнцэл -10.8 хувь байна гэсэн байна.
Ч.Мягмарбаяр

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Улс төр2 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм28 минут өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Энтертайнмент35 минут өмнө
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ
-
Бусад33 минут өмнө
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна