Эдийн засаг
Нийт 42 компанийн хувьцаа арилжаалжээ
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 308,323,054 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 42 компанийн 2,281,238 ширхэг хувьцаа 308,323,054 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | INV | Инвескор ББСБ | 17,999 | 46,338,742 |
2 | MNDL | МАНДАЛ ДААТГАЛ | 763,359 | 38,529,794 |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 232,876 | 35,811,878 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 820,635 | 33,872,468 |
5 | APU | АПУ | 51,941 | 31,955,741 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 530,071 | 90,216,211 |
2 | GLMT | Голомт Капитал ХХК | 436,070 | 69,849,300 |
3 | ARD | Ард капитал групп ХХК | 500,272 | 65,116,996 |
4 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 243,570 | 60,781,840 |
5 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 161,281 | 52,576,181 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
2020 оны 1 дүээр сарын 10-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,666,530,611,860 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 19248.79 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.35 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.