Эдийн засаг
Махны үнэ өсжээ
Олон сарын турш тогтвортой байсан махны үнэ өслөө. Хүчит шонхороос бусад зах худалдааны төвүүдэд ястай, хонины мах 1 кг нь 7500 байсан бол 8500 болжээ.
Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр энэ сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8082 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10017 төгрөгийн үнэтэй байв.
Өмнөх долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 11800 төгрөг байсан юм.
Жил бүрийн Шинэ жилийн баярын дараа өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, энэ нь Цагаан сар хүртэл үргэлжилдэг.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.