Эдийн засаг
I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн хувьцаа арилжаалжээ
2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 63,050,312 төгрөгийн үнийн дүн бүхий 415,374 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тотвортой байлаа. Үүнээс “Ард кредит ББСБ” ХК (ADB+4.68%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID+3.66%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Дархан нэхий” ХК (NEH-14.09%) болон “Хөвсгөл алтан дуулга” ХК (ADU+12.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.02 хувиар өсч 19132.34 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,657,103149,143 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.