Эдийн засаг
1000 хүнд ногдох төрөлт 0.1 пункт, нас баралт 0.2 пунктээр буурлаа
Монгол Улсын хүн ам 2019
оны жилийн эцэст урьдчилсан дүнгээр 3.3 сая болж, өмнөх оноос 63.1 мянган (1.9%) хүнээр өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 24.3, нас баралт 5.2, ердийн цэвэр өсөлт 19.1 байна. 1000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 0.1 пункт,
нас баралт 0.2 пунктээр буурчээ.
Улсын хэмжээнд 2019 оны байдлаар 80251 хүүхэд төрсний 78223 (97.5%) нь Монгол Улсад, 2028 (2.5%) нь гадаадад төрсөн байна.
1000 хүнд ногдох төрөлт Баян-Өлгий, Ховд, Орхон аймагт болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.2-3.5 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.1-12.9 пунктээр доогуур байна.
Нийт 17195 хүн нас барсны 17123 (99.6%) нь Монгол Улсад, 72 (0.4%) нь гадаадад нас барсан байна.
1000 хүнд ногдох нас баралт Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатар, Архангай, Баянхонгор, Дундговь, Дорнод аймаг болон Улаанбаатар хотод улсын дунджаас 0.1-0.6 пунктээр дээгүүр, харин Баян- Өлгий аймагт ижил түвшинд, бусад аймагт 0.1-2.0 пунктээр доогуур байна.
1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Орхон аймагт болон
Улаанбаатар хотод улсын
дунджаас 0.6-3.5 пунктээр дээгүүр, харин Өмнөговь аймагт ижил түвшинд, бусад аймагт 1.0-12.6 пунктээр доогуур байна.
Бүртгэлтэй
иргэд 20.8 мянга байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 онд
ажилгүй 87.0 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 64.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа
ажилгүй
шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2019 онд нийт 33 473 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлснээс 10 878 иргэн нь ажилд зуучлагдан орсон байна.
Улсын хэмжээнд өмнөх оноос шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.5 (6.9%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.3 (6.3%) мянган хүнээр буурсан бол ажилд зуучлагдан орсон иргэд 1.6 (6.1%) мянган хүнээр өсжээ. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд өмнөх оны эцсээс 6.5 (6.9%) мянган хүнээр буурахад Баян-Өлгий, Завхан, Булган, Дорноговь, Төв, Хэнтий аймгууд 0.6-1.2 (21.4-37.4%) мянган хүнээр буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 12 дугаар сарын эцэст 37.0 мянга, үүнээс 20.8 (56.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.2 (44.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны эцсээс 4.2 (16.8%) мянган хүнээр, өмнөх сараас 380 (1.8%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.9 (52.4%) мянга нь эмэгтэйчүүд байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 345 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 168 (48.7%) нь эмэгтэйчүүд байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 12 дугаар сард 10.1 мянган хүн шинээр бүртгүүлсний 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна.
Харин 2019 оны 12 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.4 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Ховд, Дорнод, Баянхонгор, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.2-11.3 пунктээр илүү байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 336 бүртгэгдлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр 2019 оны эцэст үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 336 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 53 (18.7%)-aaр өссөн байна. Эдгээр тохиолдлын 324 (96.4%) нь үйлдвэрлэлийн осол, 12 (3.6%) нь хурц хордлого байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 39 (31.2%) тохиолдол нь унах бүдрэх, халтирснаас үүссэн бол эд зүйлд хавчуулагдах 24 (19.2%), унаж байгаа эд зүйлд цохигдох 15 (12.0%), эд зүйл дээр гишгэх суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдох 8 (6.4%), гаднын халдлагад өртөх 6 (4.8%), живэх 2 (1.6%), бусад 31 (24.8%) тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт гэмтсэн хүмүүсийн 51 (40.8%) нь хөнгөн хэлбэрээр, 53 (42.4%) нь хүнд хэлбэрээр гэмтэж, 21 (16.8%) хүн нас барсан байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого 2019 оны 4-р улиралд 125 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 42 (50.6%)-ooр өссөн байна. Нийт осолдогчдыг хүйсээр авч үзэхэд 24 (19.2%) нь эмэгтэйчүүд байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүсээр авч үзвэл 2019 оны 4-р улиралд Төвийн бүсэд 41 (32.8%), Зүүн бүсэд 21 (16.8%), Хангайн бүсэд 11 (8.8%), Баруун бүсэд 9 (7.2%), Улаанбаатар хотод 33 (26.4%) тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Осолдогчдыг насны бүлгээр авч үзвэл 15- 17 насанд 1 (0.8%), 18-24 насанд 14 (11.2%), 25-34 насанд 40 (32.0%), 35-44 насанд 37 (29.6%), 45-59 насанд 33 (26.4%) байна.
Нийт осолдогчдыг эрхэлж байсан ажил мэргэжлээр авч үзвэл, энгийн ажил
мэргэжилтэй
төхөөрөмж,
операторч,
үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан 15 (12.0%), техникч болон туслах, дэд мэргэжилтэн 13 (10.4%), контор, үйлчилгээний ажилтан 8 (6.4%), зэвсэгт хүчний ажил, мэргэжил 7 (5.6%), мэргэжилтэн 6 (4.8%), худалдаа,
56 (44.8%), суурин
машин механизмын угсрагч 16 (12.8%) ,
үйлчилгээний ажилтан 3 (2.4%), менежер 1 (0.8%) байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэд 4.6 мянга байна.
Манай улсад 2019 оны 12 дугаар сарын 31- ний байдлаар гадаадын 95 улсын 4.6 мянган иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 (82.5%) мянга нь эрэгтэй, 0.8 (17.5%) мянга нь эмэгтэй байна.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.1 (45.8%) мянга нь Улаанбаатарт, 1.3 (28.4%) мянга нь Төвийн бүсэд, 0.8 (17.2%) мянга нь Зүүн бүсэд, 0.3 (6.6%) мянга нь Хангайн бүсэд, 0.1 (2.0%) мянга нь Баруун бүсэд ажиллаж байна.
Ажил эрхэлж буй гадаадын иргэдийг насны бүлгээр авч үзэхэд хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насны иргэд, хамгийн бага буюу 0.4 хувь нь 20 хүртэлх насных байна.
Өмнөх улирлаас ажил эрхэлж буй гадаадын иргэд 5.8 (55.6%) мянган хүнээр буурчээ. Тухайлбал, улирлын чанартай үйл ажиллагаа эрхэлдэг уул уурхай, олборлолтын салбарт 1.8 (50.5%) мянга, барилгын салбарт 1.7 (89.6%) мянга, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 1.2 (61.7%) мянгаар буурсан байна.
Манай улсад 2019 онд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 1.8 (38.3%) мянга нь уул уурхай, олборлолтын, 990 (21.5%) нь боловсролын, 759 (16.5%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 267 (5.8%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 197 (4.3%) нь барилгын, 156 (3.4%) нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа, 151 (3.3%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа, 58 (1.3%) нь олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагаа, 56 (1.2%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагаа, 2.0
(4.4%) мянга нь бусад салбарт ажиллаж байна.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 2.6 (54.6%) мянга нь дипломын болон бакалаврын дээд, 1.4 (30.6%) мянга нь техникийн болон мэргэжлийн, 0.3 (7.5%) мянга нь бүрэн дунд, 0.2 (4.3%) мянга нь тусгай мэргэжлийн дунд, 0.1 (3.0%) мянга нь суурь боловсролтой байна.
Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийг ажил мэргэжлийн ангиллаар авч үзэхэд хамгийн их буюу 1.8 (40.2%) мянга нь мэргэжилтэн, хамгийн бага буюу 3 (0.07%) иргэн хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь авч үзэхэд хязгаарлагдмал хариуцлагатай компанид 3.3 (70.8%) мянга нь, 1 (0.02%) иргэн нөхөрлөлд ажиллаж байна.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 36.2 хувь нь БНХАУ-ын, 8.8 хувь нь Австрали Улсын, 7.1 хувь нь ОХУ-ын, 6.1 хувь нь БНСУ-ын, 5.3 хувь нь АНУ-ын, 4.3 хувь нь БНСВУ-ын, 3.7 хувь нь Филиппин Улсын, 3.5 хувь нь Өмнөд Африк Улсын, 2.8 хувь нь Их британи Улсын, 2.6 хувь
нь Канад Улсын, 2.0 хувь нь Япон Улсын, 1.9 хувь нь БНЭУ-ын, 1.5 хувь нь Индонез Улсын, 14.2 хувь нь бусад улсын харьяат байна.
18 хүртэлх
түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 6.5 хувиар өсжээ.
Улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга (8.5%) нь бүтэн өнчин хүүхэд, 33.5 мянга (91.5%) нь хагас өнчин хүүхэд байна. Нийт өнчин хүүхдийн 3.6 (9.8%) мянга нь 0-4 насны, 9.2 (25.1%) мянга нь 5- 9 насны, 12.7 (34.6%) мянга нь 10-14 насны, 4.0 (10.8%) мянга нь 15 насны, 3.6 (9.9%) мянга нь 16 насны, 3.6 (9.7%) мянга
нь 17 насны хүүхэд байна.
насны 4,
Бүтэн өнчин хүүхдийн тоо 201
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.