Эдийн засаг
Эрдэс баялгийн салбарааc улсын төсөвт 2.9 их наяд төгрөг төвлөрчээ
Уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг тус тус бүрдүүлж байна. Төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6 хувиар өссөн байгаа. Тэгвэл үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөн байна. Тодруулбал:
Уул уурхайн салбараас 2.6 их наяд төгрөг буюу 21.96 хувь
Газрын тосны салбараас 232.3 тэрбум төгрөг буюу 1.95 хувь
Тусгай зөвшөөрлийн төлбөр 36.9 тэрбум төгрөг буюу 0.31 хувь
Бусад орлого 29.3 тэрбум төгрөг буюу 0.25 хувь
Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж байна.
2019 оны гүйцэтгэлээр улсын төсөвт 2,621.56 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
Алт 116.84 тэрбум төгрөг,
Нүүрс 1,210.57 тэрбум төгрөг,
Цайр 66.27 тэрбум төгрөг,
Зэс 1,090.12 тэрбум төгрөг,
Төмөр 25.42 тэрбум төгрөг,
Жонш 34.82 тэрбум төгрөг,
Бусад 77.53тэрбум төгрөг.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8 хувиар өссөн байна. Үүнд:
Нүүрс 300.01 тэрбум төгрөг буюу 32.9 хувь
Зэс 218.23 тэрбум төгрөг буюу 25 хувь
Алт 36.84 тэрбум төгрөг буюу 46.1 хувь
Жонш 18.48 тэрбум төгрөг буюу 113.1 хувь
Төмөр 8.37 тэрбум төгрөг буюу 49.1 хувь
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:
Цайр 10.65 тэрбум төгрөг буюу 13.8 хувь
Бусад 1.23 тэрбум төгрөг буюу 1.6 хувь
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.