Эдийн засаг
НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард олгоно
Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байна. Буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгох аж. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих аж.
Тус урамшууллыг хэзээ, хэрхэн олгох талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Э.Буд “Холбогдох журмын дагуу Татварын алба энэ сарын 15-ны дотор энэ онд буцаан олголт авах 912361 иргэний мэдээллийг Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс авч хянан шалгах ажиллагаа хийгдсэн. Энэ сарын 25-нд санхүүжилтийн саналыг Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ирэх сарын 31-ний дотор шийдвэрлэснээр өнгөрсөн оны урамшууллыг олгоно” гэжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.