Connect with us

Эдийн засаг

МОНГОЛЫН КОМПАНИУД ДЭЛХИЙН БАНК БОЛОН ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИАС САНХҮҮЖИЛТ АВАХ БОЛОМЖТОЙ

Нийтэлсэн

-

Монголын бизнес эрхлэгчид санхүүжилт авахын тулд дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүтэй зээл авахаас аргагүйд хүрдэг. Мөн олон улсад өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн таниулах арга замаа тэр бүр мэддэггүй. ТэгвэлДэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас санхүүжилт аваад зогсохгүй АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтын ажиллагаа тогтоох боломж нээлттэй байна. Энэ талаар Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгтэй ярилцлаа.

 

Сайн байна уу? Ирэх сард АНУ-д зохион байгуулагдах “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээний тухай танилцуулахгүй юу?

Бид АНУ-ын зах зээлийг зорьж буй бизнес эрхлэгчдээ дэмжих, Монгол Экспорт хөтөлбөртэй уялдуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон “Монголд үйлдвэрлэв” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа 2 сарын 10-15-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон ДС хотод Дэлхийн 189 орны төлөөлөл байрладаг Дэлхийн банкны Үндсэн цогцолборт Монголын өв соёлын өдрүүд, Монголд үйлдвэрлэв арга хэмжээг Дэлхийн банк болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээ нь улс эх орноо сурталчлах, брэнд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, зах зээл гадаад худалдааны талаар мэдлэг мэдээлэл авах мөн хөрөнгө оруулагчдад төсөл хөтөлбөрөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах, зах зээлээ судлах гээд олон зорилтын хүрээнд хийгдэж байна.

АНУ-ын Худалдааны яам, АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар, Дэлхийн банк гээд олон нэр хүндтэй байгууллага хамтран ажиллаж байгаа гэж сонссон юм байна?

АНУ-ын Худалдааны яамны Азийн газар нь Америк-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд 15 оноос эхлэн дэмжин ажиллаж,Монголын бизнес эрхлэгчидтэй уулзаж зөвлөгөө өгөх, санал солилцох, сургалт хийх зэргээр дэмжин ажилладаг. Өнгөрсөн 10 сард болсон “Экспорт Монгол” форумд АНУ-ын Худалдааны Яамны Төрийн нарын бичгийн даргын орлогч Аллен Төрле тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөл манай улсад ирж, Америкийн зах зээлийн онцлог энэ зах зээлийг зорьж буй бизнес эрхлэгчдэд хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгсөн. Энэ удаа мөн манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн.

Түүнчлэн АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар АНУ-д бараа бүтээгдэхүүнээ импортлох боломж, хууль эрх зүйн орчин, татвар тариф, тавигдах стандарт шаардлагуудын талаар мэдээлэл өгөх,зөвлөгөө өгөх сургалт хийх, 2 орны бизнесүүдийг холбох В2В бизнес уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Мөн Дэлхийн банк групптэй хамтран Монгол Улсыг сурталчлах, Монголын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, соёлын өв, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготойгоор “Монголд үйлдвэрлэв 2020” үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Мөн “Монголд үйлдвэрлэв 2020” цогц арга хэмжээний хамгийн онцлог хэсэг болох Дэлхийн банк групп, ОУСК-ийн хөрөнгө оруулагч, төслийн санхүүжилтийн албаныханд Монгол Улсын хөрөнгө оруулалт шаардлагатай Төсөл танилцуулах VIP уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Бизнес эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хөрөнгө оруулалт татах байдаг. Харин энэ арга хэмжээний үеэр Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт авах боломжтой гэж байгаа шүү дээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Хэрэв Та хэрэгжих боломж өндөр, судалгааны ажлууд нь хийгдсэн бизнес төсөлтэй бол манай арга хэмжээнд оролцож, төслөө Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорацийн зорилтот хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжийг олгож байна.

Дэлхийн банк, ОУ-ын санхүүгийн корпораци бол хувийн секторт хөрөнгө оруулалт хийдэг, шууд хөрөнгө  оруулалтыг хийх боломжийг олгодог байгууллага. Энэ удаад Дэлхийн банк группээс 1, ОУСК-аас 2 санхүү, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд оролцохоо баталгаажуулаад байна. Энэ тоо, төслийн салбар чиглэлээс шалтгаалан нэмэгдэх боломжтой. Өмнөх2019 оны арга хэмжээгээр Дэлхийн банк группээс биднийг дэмжиж, 3 төсөл танилцуулагдсанаас 1 төсөл санхүүжилт авах боломжтой болсон билээ. Гэхдээ бидний хувьд энэ боломжийг ашиглахад төр хувийн хэвшлийнхэн маань идэвхитэй хамтран ажиллаж бэлтгэлээ сайн базааж оролцвол шууд үр дүн гаргах боломжтой байдаг.

Бизнес эрхлэгчдийн хувьд өгөөжтэй арга хэмжээ болох нь ээ. Энэ арга хэмжээнд оролцохын тулд хаана хандах вэ?

Экспорт Олон Улсын Худалдааны Төв/ЭОУХТ/ нь 2015 оноос хойш Монгол Улсыг гадаадад сурталчлах, Монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбох чиглэлээр олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулдаг. Манай Export Mongolia фэйсбүүк хуудас, www.exportmongolia.mnцахим хуудас 95033019 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Сүүлийн үед экспорт, гадаад худалдааг дэмжих, үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах чиглэлээр томоохон ажлуудыг хийж буй гэж сонссон? Товч мэдээлэл хүргэвэл?

Экспорт олон улсын худалдааны төв нь экспортын нэгдсэн сүлжээг бий болгох, гадаад зах зээлд монгол брэндийн худалдааг нэмэгдүүлэх зорилгоор цогц арга хэмжээг хийж ирсэн. Бид сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд импортын зөвшөөрөлтэйгээр экспортлох, чанар стандартыг нийцүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.

Энэ хүрээнд 2015 оноос эхлэн АНУ-ын Чикаго хотноо Монгол ложистикийн төв “Made in Mongolia” дэлгүүрийг нээн үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллаж, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж, борлуулж байна. Энэ сарын 15-аас эхлэн Made in Mongolia  нэрийн дэлгүүр дээр Монголчууддаа зориулсан цагаан сар экспог мөн зохион байгуулж 10 гаруй компанийн бүтээгдэхүүнийг экспортлон худалдаалж байна.

Энэ удаа АНУ-ын Нью Йорк хотын Дэлхийн худалдааны төвд Монгол брэндийн шоу руумыг байнгын үйл ажиллагаатайгаар нээж байна. Эдгээр дэлгүүр, шоү рүүм нь Монголын брэнд бараа бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын 325 сая хүн ам бүхий 2,4 их наяд ам.долларын зах зээлд нэвтрүүлэх, таниулах, сурталчлах, худалдаалах боломжийг олгож байна.

Шууд худалдааны эдгээр дэлгүүрүүдээс гадна агуулахаас цахимаар АНУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, худалдаалах томоохон боломжийг бид олгож байна. Бараа бүтээгдэхүүний тээвэр, агуулахын асуудлыг бүрэн шийдсэн, олон улсын онлайн худалдааны amazon, ebay, shoppyfy системд нэгдсэн, АНУ доторх дотоодын тээврийн асуудлыг FEDEX компанитай гэрээ хийж, дэд бүтцийн асуудлаа цогцоор нь шийдсэн www.mongolianexports.com онлайн худалдааны сувгийг нээхэд бэлэн болоод байна.

Бид Монгол экспорт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үйл ажиллагаагаа уялдуулан үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, тухайн зах зээлд нэвтрүүлэхийн тулд гишүүн байгууллагууддаа сургалт зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүний сав баглаа, чанар, стандартыг сайжруулах, мөн хил гаалийн бүрдүүлэлтийг хийх, шинжилгээ өгөх, АНУ-руу экспортлох импортын зөвшөөрөл авах зэргээр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилладаг. Одоогоор Монголын ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээс гадна  хүнсний бүтээгдэхүүнийг АНУ-д FDA зөвшөөрөлтэйгээр экспортолж байна. Үүнд,гурил, гурилан бүтээгдэхүүн, ундаа, жүүс мөн айраг, шар тос гэх мэт бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр экспортолж байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент21 минут өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм44 минут өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм48 минут өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм4 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад4 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм5 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр6 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм6 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим