Connect with us

Эдийн засаг

Автомашин хамгийн гүйлгээгүй бараа болжээ

Нийтэлсэн

-

Цагаан сар айсуй. Монголчууд эртнээс сар шинээ хир буртаггүй, элбэг дэлбэг угтвал ирэх оны өнгө нь сайхан байх болно  хэмээн билэгшээж, эдийн сайныг өмсч, хүлгийн сайныг унаж ирсэн ард түмэн. Эл сайхан уламжлал өнөө цагт утгаа алдаж тавгийн идээ, шүүс зэхэхээс эхлээд өмсч зүүх гоёл, бэлэг сэлт, унаа машин гэх мэт зүйлд хэт их ач холбогдол өгсөөр цагаан сарыг дэндүү нүсэр тэмдэглэдэг болсоор удав. Үүндээ ч түүртэх нь бий.

Цагаан сараар монголчууд гоёлын дээл, гэрийн тавилга, төмөр хүлгээ жил бүр шинэчилдэг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа  төмөр хүлэгтэй нь бусдад илүү харагдах гэж хичээдэг бол хөл дүүжлэх унаагүй нь цагаан сараар айл хэсэхдээ такси барьж, хүний машин царайчлахгүй гэж зүтгэдэг. Иймд аль болох шатахуун зарцуулалт багатай, боломжийн үнэтэй машин хайж баярын өмнө хөлийнхөө улыг эргэтэл захаар хэснэ. Үүнийг дагаад автомашины үнэ баярын өмнө эрс өсч, эрэлт нь мэдэгдэхүйц нэмэгддэг. Харин энэ жил цагаан сарыг цомхон тэмдэглэхээр болсон нь автомашины борлуулалт, үнэ ханшид хэрхэн нөлөөлж байгааг “Да хүрээ”-гээс сурвалжиллаа.

Өдийд хөл хөдөлгөөнтэй, ченжүүдийн халаас түнтийж автомашин хамгийн гүйлгээтэй байх ёстой “Да хүрээ”-д энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад худалдан авалт буурсан нь нүднээ ил. Өчигдрийн /2020.02.05/ байдлаар тус зах нам гүм, ченжүүд ёстой л зүгээр суухаар зүлгэж суу гэгчээр машинаа тордож, тоос шороог нь арчина.

Ганц хоёр хүн ирвэл угтаж аваад “наашаа наашаа” хэмээн машинаа аль болох зарахыг хичээж байлаа. Ченжүүдийн хэлснээр долоо хоногт 2-3 машин зарагдах нь ёндоо болж хувирчээ. Өмнөх жилүүдэд 4-5 машин борлуулдаг байсан аж. Автомашины томоохон худалдааны төвд өнөөдөр албан бус тоогоор таван мянга гаруй иргэн амьжиргаагаа залгуулж байгаа юм.

ЦАГААН САРЫН ӨМНӨ МАШИНЫ ЭРЭЛТ НЭМЭГДДЭГ Ч ЭНЭ ЖИЛ ХУДАЛДАН АВАЛТ МУУ БАЙНА

Ченж Б.УРАНЦОГТ:

 

-Энэ жил худалдан авалт маш муу байна. Хамгийн борлуулалтай, эрэлттэй нь Toyota prius, Toyata Acua маркийн автомашинууд. Дунджаар 13-14 сая төгрөгийн үнэтэй. Иргэдийн дийлэнх нь лизингээр машин худалдан авч байна. Урьдчилгаа 20-30 хувь буюу машиныхаа төрөл, үнээс хамаарч 2-5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Бэлэн мөнгөөр худалдаа хийх нь ховор.  Одоогоос дөрвөн жилийн өмнө лизинг гэсэн ойлголт байхгүй, иргэд бэлэн мөнгөөр л машин худалдан авдаг байлаа. Машины борлуулалт ч сайн байсан. Долоо хоногт зургаан машин борлогддог байсан. Иргэдийн худалдан авалт жилээс жилд л муудаж байна. Нэг өдрийн дотор машин зарагдахгүй, долоо хоногт хоёр л машин  зарж байна. Заримдаа нэг сар машин зарагдахгүй байх тохиолдол байна шүү дээ. Цагаан сар дөхөхөөр худалдан авалт сайн байсан бол энэ жил муудсан.

Ченж Б.АЗЖАРГАЛ:

 

-Иргэдийн худалдан авах чадвар буурсан. Энэ жил машин борлуулалт тааруу байгаа. Гэхдээ баярын өмнө эрэлт нь нэмэгдэж, борлуулалт ч сайжрах байх. Миний хувьд Toyota маркийн машинууд зарж байна. Хамгийн хямд нь Toyota corolla 10.5 сая. Toyota prius 30 маркийн автомашин 16.5 сая үнэтэй. Ер нь ам.долларын ханш чангарвал машины үнэ дагаад л өснө. Гэхдээ машин худалдан авч буй иргэд урьдчилгаа төлбөрөө өгөөд банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан лизингээр авдаг болсон. Заримдаа урьдчилгаа хоёр сая төгрөгтэй, машин лизингдэх боломжгүй, цалингийн зээлтэй хүмүүс ч байна. Машинтай болох гээд чадахгүй тохиолдол ч гардаг. Тийм болохоор ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагаар өндөр хүүтэй машины зээл авах нь бий. Одоо бэлэн мөнгөөр худалдан авдаг тохиолдол байхгүй.

Ченж С.ОДГЭРЭЛ:

-Цагаан сар дөхөхөөр машины эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Энэ жил машины борлуулалт буурсан, эрэлт алга. Баяр дөхсөн ч худалдан авалт сайжрах шинжгүй байна. Арилжааны банкууд хэрэглээний зээлийг хязгаарласан нь иргэдийн худалдан авалт буурахад нөлөөлсөн. Долоо хоногт 4-5 автомашин борлуулчихдаг байсан ч нэг, хоёрыг зарж байна. Хүмүүс ихэвчлэн 10-15 сая төгрөгийн  үнэд багтсан, бензин бага иддэг, туулах чадвар сайн, эвдрэл бага машин сонирхдог. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Toyota маркийн автомашинууд борлуулж байна гэлээ.

TOYOTA МАРКИЙН АВТОМАШИН 14-22 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ

Ам.долларын ханш чангарахын хэрээр гаалийн татвар нэмэгдэж, автомашины үнэ өссөн ч “Да хүрээ”-д худалдан авалт буурчээ. Тус газарт эзнээ хүлээсэн автомашинуудын дийлэнх нь монголчуудын хамгийн их сонирхон, худалдан авдаг “Toyota” маркийн машин эзэлдэг байна. Иргэдийн дунд хамгийн эрэлттэй байгаа “Тоyota” маркийн автомашины үнэ ханшийг сонирхуулъя.

АВТОМАШИНЫ ҮНЭ ӨСЧ, ХУДАЛДАН АВАЛТ БУУРСАН

“Да хүрээ” захын маркетингийн менежер Ч.ГАНЗОРИГ:

 

-Автомашины үнийн өсөлт валютын ханшаас хамаарна. Ам.доллар, юань чангарвал дагаад л үнэ нь өснө. Автомашины үнэ үйлдвэрлэсэн он, төрлөөсөө хамаарч үнэ нь харилцан адилгүй байна. Сүүлийн үед иргэд шатахуун зарцуулалт бага эко автомашин их сонирхож худалдан авах болсон. Хамгийн их борлуулалттай нь Toyota prius маркийн автомашинууд. Хүмүүс худалдан авах чадвараасаа хамаарч аль болох хямд, бензин бага иддэг автомашин сонгож байна. Нийт борлуулагдаж буй автомашины дийлэнх хувийг лизингээр худалдан авах нь их. Цагаан сар, шинэ жил, улсын баяр наадам зэрэг аливаа баяр ёслолыг угтаж автомашины үнэ өсч, эрэлт нэмэгддэг. Энэ жилийн хувьд худалдан авагчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан. Урд хөршид дэгдсэн коронавирустэй холбогдуулан иргэд гадуур иргэдийн хөл хөдөлгөөн татарсан. Мөн онлайнаар автомашинаа худалдан авдаг болсон байна. Дээр нь автомашины үнийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн  болов уу. Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар муудсан гэж харж байгаа гэлээ.

“Да хүрээ” зах дээр автомашин худалдан авахаар сонирхож буй хүмүүс цөөхөн. Гэхдээ машины үнэ ханш судалж яваа зарим  иргэдийн хувьд цагаан сараас өмнө хөл дүүжлэх унаатай болохоор зэхжээ.

МАШИНЫ ҮНЭ ӨСЧ, ТООЦООЛСНООС ИЛҮҮ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА

Иргэн Б.БАТ-ЭРДЭНЭ:

 

-Цагаан сараас өмнө хүүдээ машин авч өгөхөөр үнэ ханшийг сонирхож явна. Машин үнэтэй байна. Уг нь 14-15 сая төгрөгт багтааж Toyota Prius 30 маркийн автомашин авах бодол байна. Зарим нь тооцоолсноос илүү үнэтэй юм. Дээр нь аль болох хүчтэй мотортой, эдэлгээ сайтай машин байвал хөдөө орон нутагт ч эвдрэл гарах нь бага.

Иргэн Д.УЛАМБАЯР:

 

-Одоогоор машин боломжийн үнэтэй байна. Цагаан сараас өмнө найз маань машин авах гэж байгаа юм. Хамтдаа машины үнэ сонирхож явна. Мэдээж шатахуун зарцуулалт багатай, туулах чадвар сайтай машин л сонирхож байна. Таалагдсан машинаа лизингээр л авна гэлээ.

Өнөөдөр манай улсын автомашины зах зээл дээр “Приус 20”, “Приус 30” загварууд хамгийн эрэлттэй байгаа нь “Да хүрээ” захаас харагдаж байна. Үнэ ханшийн тухайд гааль дээр буусан, иргэдийн гар дээр, зар дээр, “Дахүрээ” зах, автомашины ченжүүдийн гар дээрээс гээд харилцан адилгүй. Тухайлбал, “Приус20”  маркийн автомашин үйлдвэрлэсэн он, өнгө, тоноглолоосоо шалтгаалан гааль дээр 13-16 сая төгрөг бол “Дахүрээ” зах дээр 14-20 сая төгрөгийн үнэтэй байна. Харин “Приус 30” маркийн автомашины гааль дээр буусан үнэ 15,5-18 сая төгрөг бол “Дахүрээ”-д 16.5-22 сая төгрөгийн үнэтэй. “Приус-40, 41” загварын тухайд “Да хүрээ” зах дээр 19-22 сая төгрөгөөр борлуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.

Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.

Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент15 минут өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм39 минут өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм42 минут өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм4 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад4 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент4 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм5 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм5 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр5 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм6 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим