Эдийн засаг
Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо
Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Лхагвасүрэнгийн Амар томилогдлоо.
Л.Амар нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд 1997 онд элсэн орж, 2001 онд эдийн засагч, менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсч, 2001–2003 онд Монголбанкны Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтэн, 2003–2005 онд Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газарт Дэлхийн Банкны санхүүжилттай “Төлбөрийн системийг шинэчлэх дэд төсөл”-д төслийн зохицуулагчаар ажилласан. Тэрээр Люксембургийн Их Вант Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2005–2006 онд Люксембургийн Санхүүгийн Сургууль, Нью–Йоркийн Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрт суралцаж, банк санхүүгийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгссөн аж.
Өнгөрсөн 4-н жилийн хугацаанд МБХ-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Үнэнбат ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа салбарын мэргэжлийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж, зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг зузаатгаж, банкны салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгоход гишүүдийнхээ дуу хоолойг нэгтгэн хүргэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн төдийгүй нийт гишүүн банкуудын эрх ашгийг эн тэнцүү хамгаалан, бодлогын асуудалд зарчмын саналаа тусгаж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн юм.
МБХ-ны Гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажилласан Жигжидийн Үнэнбат болон шинээр томилогдсон Лхагвасүрэнгийн Амар захиралд нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь Монголын Банкны Холбоо өндөр амжилт хүсэн ерөөв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.