Нийгэм
Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 30 000 ширхэг амны хаалт хийнэ

СOVID-19 буюу шинэ коронавирусийн дэгдэлт 2020 оны 2-р сарын 27-ны өдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо хэдийнээ 80 мянга дөхжээ. Харин нас барагсдын тоо 2700 хол даваад байгаа юм.
Тэгвэл Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймаг, дүүргийн салбар холбоодын 100 мянга гаруй гишүүдийнхээ хүчээр өөрсдөө амны хаалт хийх уриалгыг гаргалаа. Ингэснээр НАМЭХ-ны гишүүд санаачилгаараа стандартын шаардлага хангасан, хөвөн даавуун материалаар угааж ариутган дахин хэрэглэж болох амны хаалтыг хийж, эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан шаардлагатай байгаа албан байгууллага, иргэдэд хандивлах ажлыг үндэсний хэмжээнд эхлүүллээ.
Ийнхүү НАМЭХ-ноос 21 аймаг 9 дүүргээ амны хаалт хийх уриалгад нэгтгэснээр зөвхөн сар шинийн баярын эхний өдрүүдэд 5 000 ширхэг амны хаалт хийгээд байна. Цаашдаа энэ ажил улам эрчимжиж, хийсэн амны хаалтаа аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудад хандивлах ажил хүрээгээ тэлнэ гэдгийг НАМЭХ-ны удирдлагууд хэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, урьдчилан сэргийлэх бүх л арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлж байгаа. Халдвараас урьдчилан сэргийлэх энэ хариуцлагатай цаг үед иргэн бүр амны хаалтыг өдөр тутам зүүх шаардлага тулгарч байгаа хэдий ч дэлхий нийтэд амны хаалт хомсдож, зарим улс орон экспортод гаргахаа хориглосон.
Тиймээс НАМЭХ-ноос аймаг, дүүргийн салбар холбооддоо хандан уриалга гаргаж, СOVID-19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл нийгэм, хайртай хүмүүсийнхээ төлөө амны хаалт өөрсдөө хийж нийлүүлэхийг хүсч байгаа нь цаг үеэ олсон зөв зүйтэй ажил юм.

Нийгэм
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх дөрөвдүгээр сарын хуваарийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас мэдээлэв. Энэ үеэр хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлана.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх аж.
Нийгэм
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна

УБЦТС ТӨХК нь өвлийн их ачааллыг давах зорилгоор өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд нэмэлтээр ажиллуулж эхэлсэн дуудлага хүлээн авах утаснууд 2025 оны 03 сарын 14-өөс Баянзүрх, Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажлын өдрүүдэд 24 цагаар, бусад Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд ажлын цагаар ажиллаад 04 сарын 01-ний өдрөөс хаагдахыг сонордуулж байна.
Тиймээс хэрэглэгчид та бүхэн 7004-7004 утсаар холбогдож, мэдээлэл лавлагаа авна уу. Бид 7004-7004 утасны дуудлага хүлээн авах 64 шугамыг 120 болгон өргөжүүлж, хэрэглэгчдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч ажиллаж байна.
Нийгэм
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний энэ өдрийг анх 2007 онд НҮБ-аас Аутизмтай хүмүүсийг гадуурхах явдлыг зогсоох, тэднийг хүлээн зөвшөөрүүлэх зорилготойгоор санаачлан зохион байгуулж ирсэн түүхтэй.
Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.
Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг.
Эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.
-
Эдийн засаг17 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдлээ
-
Нийгэм17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Нийгэм18 цаг өмнө
Хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна
-
Улс төр18 цаг өмнө
Өнөөдөр УИХ-ын байнгын хороод хуралдана
-
Нийгэм18 цаг өмнө
Улаанбурхан өвчний 187 тохиолдол батлагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Аутизмыг таниулах дэлхийн өдөр тохиож байна
-
Улс төр18 цаг өмнө
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Өнөөдрөөс хэрэглэгчдийн дуудлагыг зөвхөн 70047004 утсаар хүлээн авна