Эдийн засаг
Дэлхийн банкнаас улс орнуудад 12 тэрбум ам. долларын тусламж үзүүлнэ

COVID-19 дэлхийн нийт 60 гаруй улс оронд тархаад буйтай холбоотойгоор, эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч буй улс орнуудад Дэлхийн Банк Групп эхний ээлжинд 12 хүртэлх тэрбум ам. долларын яаралтай тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байна. Уг санхүүжилт нь COVID-19 (короновирус) –ийн тархалтын эсрэг болон үүнээс үүдэлтэй нөлөөллийг бууруулахад чиглэгдсэн үр дүнтэй арга хэмжээ авахад нь гишүүн улс орнууддаа туслалцаа дэмжлэг үзүүлэхэд зориулагдах юм.
Дэлхийн Банк нь энэхүү санхүүгийн яаралтай тусламжаар дамжуулан, халдварт өвчний голомтот тархалтаас хүн амыг сэргийлэх зорилгоор оношилгоо, тандалтыг сайжруулах зэргээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх, мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар COVID-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад нь хөгжиж буй улс орнуудад туслалцаа үзүүлэх юм. Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА), Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) болон Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-с бүрдүүлж буй энэхүү санхүүжилтийн багцыг нэгдсэн зохицуулалтын дор, тусламж шаардлагатай улс орнуудад зориулна.
COVID-19-тэй холбоотой зарцуулагдах эхний ээлжийн хямралын нөөцийн шугамаар олгогдох 12 хүртэлх тэрбум ам. доллар нь яаралтай тусламжийн хэлбэрээр олгогдох ба үүний 8 тэрбум ам доллар нь шинэ санхүүжилт юм. Нийт санхүүжилтийн 2.7 тэрбум ам. доллар нь СБХОУБ, 1.3 тэрбум ам. доллар нь ОУХА, 2 тэрбум ам. доллар нь банкны батлагдсан санхүүжилтийн багцаас, үлдсэн 6 тэрбум ам. долларыг ОУСК, үүний 2 тэрбум ам. доллар нь батлагдсан худалдааны санхүүжилтийн багцаас тус тус бүрдэж байна. Санхүүжилтийн тодорхой хэсгийг бодлогын зөвлөгөө өгөх, олон улсын болон тухай тухайн улс, орны мэргэжилтний мэдлэг, туршлагыг дайчлах замаар үзүүлэх техникийн туслалцаанд зориулж зарцуулна.
“Бид тусламжаа COVID-19-ийн тархалттай тэмцэж байгаа хөгжиж буй улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай, уян хатан байдлаар үзүүлэхээр ажиллаж байна” хэмээн Дэлхийн Банкны Ерөнхиийлөгч ноён Дэвид Малпасс хэлэв. “Энэхүү тусламж нь Дэлхийн Банкны хямралын үед тусламж үзүүлэхэд ашигладаг санхүүжилт,бодлогын зөвлөмж болон техникийн туслалцаа зэргээс бүрдэнэ“ гэж хэлэв.
Уг санхүүжилтийн багцын хүрээнд, ОУХА-с бага орлоготой улс орнуудад буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл олгох бол, СБХОУБ-ны зүгээс дунд орлоготой улс орнуудад зээл олгох ба ингэхдээ Дэлхийн Банкинд одоо ашиглагдаж буй зээл, тусламжийн бүхий л арга хэрэгслийг яаралтай журмаар бэлтгэх замаар ашиглах юм. Дэлхийн Банкны Группын хувийн хэвшилтэй ажилладаг байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци, харилцагчиддаа үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ.
Дэлхийн Банкны тусламж нь эрүүл мэндийн үйлчилгээ, анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулан бэхжүүлэх, өвчний хяналт шинжилгээ хийх, тайлагнахад дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах, олон нийтийн итгэлийг алдахгүй байхад чиглэгдсэн олон нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм. Дэлхийн Банк нь мөн олон улсын түвшний мэдлэг, туршлагаас суралцах боломж олгох зорилгоор бодлогын зөвлөгөө өгч, техникийн зөвлөгөө, туслалцаа үзүүлнэ.
ОУСК нь, худалдааны санхүүжилт болон эргэлтийн хөрөнгийн зээлийн шугамыг өргөжүүлэх чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ажиллана. Түүнчлэн, ОУСК нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, эм зүйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг стратегийн салбар, нийлүүлэлтийн гинжин хэлхээг хадгалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр өөрийн харилцагч байгууллагуудад шууд дэжмлэг үзүүлж ажиллана. Эдгээр шийдэл нь COVID-19-ийн дэлхийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн доод түвшинд хүргэх зорилго агуулсан бөгөөд өмнө гарч байсан төстэй үйл явдлаас авсан сургамжид суурилсан болно.
COVID-19-ээс үүдэлтэй эрсдэл, эмзэг байдал улс орон бүрт харилцан адилгүй байгаагаас хамааран шаардагдах тусламж дэмжлэгийн хэмжээ өөр өөр байхаар байна. Дэлхийн Банк нь орлого хамгийн багатай болон чадавх султайн улмаас эрсдэл өндөртэй улс орнуудадад үзүүлэх тусламж, дэмжлэгийг нэн тэргүүнд авч үзнэ. COVID-19-ийн тархалт, түүний нөлөөлөл цаашид хэрхэн хувьсан өөрчлөгдөхөөс хамаарч, Дэлхийн Банкны зүгээс ашиглах арга зам, нөөц бололцооны асуудлыг дахин эргэн авч үзэх болно.
Дэлхийн Банкны Групп нь дэлхий нийтийг хамарсан хариу үйлдлийг зохицуулах чиглэлд олон улсын байгууллагууд болон гишүүүн улс, орнуудын эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ