Нийгэм
Төрийн дэмжлэг харж цөхөрсөн түрээслэгчдийг урамшуулж байна

Улс орны эдийн засаг, гадаад, дотоод худалдаа, импорт, экспортыг тогтвортой байлгадаг гол хүмүүс бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон худалдааны төвийн түрээслэгчид билээ. Харамсалтай нь урд хөршид голомттой халдварын тархалт дэлхийн бусад улс оронд нэмэгдэж буйтай холбоотойгоор олон нийтийн газраар үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй багассан болохыг худалдаа эрхлэгчдийн холбооноос мэдээлсэн.
Тиймээс бид энэ удаа улс оронд үүсээд буй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож тодорхой хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан болон чөлөөлсөн ААН, байгууллагуудыг онцолж байна.
“Хүчит шонхор” зах хүнсний тасгийн түрээсээ 50 хувь буруулсан бол барааны лангууны түрээсийг 80 хувь, мах махан бүтээгдэхүүн худалдаалагчдын түрээсийг 100 хүртэлх хувиар хөнгөлсөн байна.
Мөн “Дүнжингарав” худалдааны төв гурав, дөрөвдүгээр сарын түрээсийн төлбөрөө 60 хувиар, “Шөнийн зах” 30 хувиар тус тус хөнгөлжээ.
Дээрх томоохон худалдааны төвүүдээс гадна сургууль болон цэцэрлэгийн ойролцоох зарим кофе шопуудын түрээслэгчид ч энэ сарын түрээсийн төлбөрөө бууруулсанд баяртай байгаагаа цахим сүлжээнд илэрхийлжээ.
Үүнтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн төлбөрөө буулгасан зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү татварын чөлөөлөлтийг зохицуулах хуулийг УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц хэлэлцэж батална гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.
Тиймээс бизнес эрхлэгч болон жижиг дундынхан бараг тэг зогсолт хийсэн энэ цагт тэднийг дэмжиж байгаа хамгийн чухал шийдвэр нь төрөөс хараат бус түрээсийн төлбөрөө үйлчилгээ эрхлэгч нар бууруулсан явдал. Цаашид ч энэ давалгаанд нэгдэж, нийтийн эрх ашгийг хүндэтгэх ААН-үүд байгаа гэдэгт итгэлтэй байна.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ