Эдийн засаг
1,072 хувьцааны дансаа 2 минутад нээлгээрэй
Эрдэнэс Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 90₮-ийн ногдол ашиг олгох болсон талаар шийдвэр гарсан. Тус ногдол ашгаа иргэд 5-р сард авах юм. Жишээ нь 1072 хувьцаатай иргэн 96,480₮-ийн ногдол ашиг авна.
Иргэд ногдол ашгаа авахын өмнө үнэт цаасны данс нээлгэсэн байх шаардлагатай. Өнөөгийн байдлаар хувьцаа эзэмшигч 600,000 гаруй иргэн дансаа нээлгээгүй байгаа хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдэгдсэн.
Дансаа нээлгэж амжаагүй иргэдэд Фэйсбүүк мессенжерээр данс нээх үйлчилгээг Гүүдсек Үнэт цаасны компани нэвтрүүллээ. Та дансаа нээх бол Гүүдсек Үнэт Цаасны Компанийн фэйсбүүк хуудас руу мессеж илгээх эсвэл m.me/goodsecmongolia хаяг дээр дарж Данс гэж бичихэд хангалттай.
Дансаа мессенжерээр нээлгэхдээ мэдээллүүдээ КИРИЛЛ үсгээр оруулах ёстойг анхаараарай.
Та Гүүдсек Үнэт цаасны компанийн харилцагч болсноор үнэт цаасны дансаа онлайнаар удирдах, ногдол ашгаа банкны дансандаа авах, хувьцаа худалдах, худалдан авах захиалгаа өгөх зэрэг үйлчилгээг хүссэн үедээ, хаанаас ч харилцагчийн цахим системд нэвтрэн онлайнаар авах боломжтой.
Зураг дээр дарж томруулж харах боломжтой.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.