Эдийн засаг
ҮСХ: Инфляц өмнөх сараас 1.2 хувиар ӨСЖЭЭ

2020 оны хоёрдугаар сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо өнөөдөр /2020.03.13/ онлайнаар танилцуулж байна.
Эхлээд Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс буюу инфляцын мэдээллийг хүргэе.
Эдийн засгийн салбарын үзүүлэлтийг ҮСХ-ны Эдийн засгийн газрын статистикч Д.Баасан танилцуулж байгаа юм.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.2 хувь, өмнөх оны эцсээс 2.1 хувь, өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар хувиар өсжээ.
Өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 21.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.5 хувь)
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Өмнөх оны эцсээс 2.1 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.4 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 15.1 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 7.6 хувь)
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.3 хувь
- Орон сууц, ус, цахилгаан түлшний бүлгийн үнэ 0.2 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин:
- 2017 оны 2 дугаар сард 2.4 хувь
- 2018 оны 2 дугаар сард 6.9 хувь
- 2019 оны 2 дугаар сард 6.9 хувь гарч байсан бол 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурчээ.
Инфляцын түвшин 2 дугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл, 2.7 нэгж буюу 42.2 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 1.1 нэгж буюу 17.2 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 7.8 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг.
Инфляц 2020 оны 2 дугаар сард 6.4 хувь гарч 36.2 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 3.0 пунктээр өссөн байна.
Хүнсний бүлгийн үнэ 2019 оны 2 дугаар сард 8 хувь, 2020 оны 2 дугаар сард 9.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 2019 оны 2 дугаар сард 6.4 хувь, 2020 оны 2 дугаар сард 5 хувиар өсжээ.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 21.8 хувиар өссөн байна. Үүнд үхрийн махны үнэ 21.0 хувь, хонины ястай махны үнэ 25.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляц 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн бөгөөд 1.8 нэгж буюу 28.1 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Улаанбаатар хотод Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх сараас 1.3 хувь, өмнөх оны эцсээс 2.6 хувь, өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсжээ. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өсөхөд:
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 12 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 8.1 хувь
- Амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 15.2 хувь
- Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 10.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Өмнөх оны эцсээс 2.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 7.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.8 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийслэлд инфляц өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм8 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ