Эдийн засаг
Гашуун сухайт боомтоор өдөрт 300, Шивээ хүрэнгээр 200 машин нүүрс тээвэрлэнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр 4 дүгээр сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм.
Тодруулбал, Гашуун сухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангажээ.
Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана.
- С зөвшөөрөл
- Эрүүл ахуйн дэглэм, ажиллах журам батлан мөрдүүлнэ
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлыг ханган ажиллана
- Жолооч нарыг урьдчилсан болон хугацаат үзлэг, шинжилгээнд хамруулна
- Мэдээлэл харилцааны тасралтгүй үйл ажиллагааг бий болгоно
- Тээвэрлэлтийн тусгай маршрутыг гаргаж мөрдүүлэх
- Тээврийн хэрэгслийг маршрутын бус замаар явуулахгүй, ачаа тээвэрлэлтийн бүх үе шатанд хяналт тавих
- Жолоочийн хувцас хэрэглэл, бусад зүйлсийн хангалтыг хянах
- Халуурсан, ханиасан, амьсгал давчидсан үед эмнэлэгийн байгууллагад хандах зэргийг онцгойлон анхаарна.
Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.
Эх сурвалж: zasag.mn
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.