Нийгэм
Автомашины арлын дугаарыг хэрхэн шалгах талаарх зөвлөгөөг хүргэж байна

Автомашины арлын дугаарыг хэрхэн шалгах талаарх зөвлөгөө VIN дугаар буюу Vehicle Identification Number гэдэг нь автомашины үндсэн мэдээллүүдийг цифр бүрээрээ товч агуулсан тоо болон үсэгнээс бүрдсэн дугаар юм. Нэг үгээр хэлбэл автомашины регистрийн дугаар юм. Өнөө үеийн бүх автомашинууд энэхүү дугаарыг агуулсан байдаг ба та автомашиныхаа дараах газруудаас VIN дугааруудыг олж аваад автомашиныхаа талаар интернетээс хайлт хийж илүү ихийг мэдэж болно. Мөн сэлбэг хайхдаа энэ дугаараар хайгаагүйгээс болж зөрөх, зардлаар хохирох явдал цөөнгүй байдаг тул заавал мэдэж байх хэрэгтэй юм. Автомашины арлын дугаарыг хэрхэн шалгах вэ?
Автомашины арлын дугаар буюу VIN дугаарыг хэрхэн шалгах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд нэг машины арлын дугаар дээр жишээ аван тайлбарлая. Аль улсад үйлдвэрлэгдсэнээс шалтгаалан орны дараалал өөр өөр байдаг. Жишээ: Тоyota-ийн автомашины арлын дугаар нь үсэг цифр орсон 17 оронтой тоо байдаг. JT1 52EEA1 00302159 Үүнээс эхний 3 цифр бол үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл юм.
Эхний 2 орон нь тухайн машины хаана үйлдвэрлэгдсэнийг кодоор илэрхийлж байдаг. Кодыг тайлбал:
АНУ: 1A-10
Япон: JA-JT
Канад: 2A-20
Мексик: 3A-3W
Өмнөд Солонгос :KL-KR
Их Британи: SA-SM
Франц: VF-VR
Итали : ZA-ZR
Герман:WA-W0
Үүнээс үзэхэд энэхүү автомашин нь “JT” буюу Япон улсад үйлдвэрлэгдсэн болж байна.
2-3 дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгчийг кодоор илэрхийлж байдаг.
Audi (A)
BMW (B)
Buick (4)
Peugeot (3)
Cadillac (6)
Chevrolet (1)
Chrysler (C)
Dodge (B)
Ford (F)
GM Canada (7)
General Motors (G)
Honda (H)
Jaguar (A)
Lincoln (L)
Mercedes Benz (D)
Mercury (M)
Nissan (JN)
Pontiac (2 & 5)
Saturn (8)
Toyota (T)
Volvo (V)
Volkswagen (W)
Үүнээс үзэхэд машин маань Toyota компанийн машин болж байна. 3 дахь орон нь тухайн машины загварыг заадаг. 4 дэх орон нь тухайн машины зориулалтыг зааж байна.
- 5-9 хүртэлх орон нь Кузов, Хөдөлгүүрийн төрөл, Модель, Серийн дугаар зэргийг илэрхийлдэг. 10 дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгдсэн оныг кодоор илэрхийлж байдаг. Тухайлбал: 1988 (J), 1989 (K), 1990 (L), 1992 , 1993 (P), … , 2001 (1), 2002 (2), 2003 (3) гэх мэт цааш үргэлжилнэ.
- 11 дэх орон нь тухайн машины угсрагдсан үйлдвэрийг кодоор илэрхийлдэг. 12-17 хүртэлх орон нь тухайн машины өөрийнх нь код байдаг. Гэвч зарим автомашин үйлдвэрлэгчдийн арлын дугаар 17 оронтой хирнээ 1 цифрээр зөрж мэдээлэл нь болохыг анхааруулъя. Арлын дугаараа шалгахдаа дараах холбоосуудыг ашиглаарай.
Бүх төрлийн авто машины арлын дугаар шалгах бол:
http://www.analogx.com/contents/vinview.htm
Тoyota болон Lexus автомашины арлын дугаар шалгах бол: http://www.toyodiy.com/parts/q?vin=ES9-1000792 энд дарж шалгаарай.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Нийгэм
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв.
Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна.
Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, зураг төсөв, ажлын даалгавар боловсруулах ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих,
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах, байршуулах ажлуудаа эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн юм.
Нийгэм
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм.
Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах зэрэг олон боломжууд нээгддэг.
“Улаанбаатар марафон” нь олон улсын марафон тул сайн дурын ажилтнуудад нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог.
Англи хэл дээр гаргадаг уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай юм.
Нийгэм
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ний өдрийн 17 цаг 56 минутад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын Баруун ширээт орчимд ойн түймэр гарч байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Нийслэл дүүргийн онцгой байдлын хэлтэс албадаас 187 орчим, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 23, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын 12, Хан Хэнтийн УТХГ-ын 5, БОУАӨЯ нийт 40 орчим ажилтан алба хаагчид техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 23 цаг 10 минутад хяналтад авч 02 цаг 13 минутад цурамд оруулсан байна.
Өнөөдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний өглөөний 07 цагийн байдлаар бүрэн унтраалаа.
Иргэдийг хуурайшилтын улиралд ууланд аялал хийхгүй байж гал түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.
-
Нийгэм2 цаг өмнө
Нийт 1207 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь
-
Нийгэм4 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 955 болжээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
-
Нийгэм4 цаг өмнө
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн байна
-
Нийгэм3 цаг өмнө
Богдхан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа
-
Нийгэм2 цаг өмнө
“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ