Эдийн засаг
Рублийн ханш дөрөвдүгээр сард ч үргэлжлэн унах бололтой
Рублийн ханш цаашид ч чангарахгүй байх магадлалтай гэсэн таамгыг шинжээчид хийж байна. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлнө хэмээн “БКС Премьер” компанийн шинжээч Антон Покатович Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Дөрөвдүгээр сарын 1-нээс ОПЕК+ бүлгийн хүрээнд хийгдсэн нефть олборлогч орнуудын тохиролцооны хүчинтэй хугацаа дуусч байгаа юм.
“Оросын зах зээл, рублийн хувьд ОПЕК+ тохиролцоо маш чухал. Нефтийн үнийн хэлбэлзэл рублийн ханшийг тодорхойлно. Дөрөвдүгээр сарын 1-нээс ОПЕК+ бүлгийн тохиролцоо дууссанаар нефтийн олборлолт нэмэгдэж, нефтийн зах зээлд нийлүүлэлтийн баланс алдагдана” хэмээн Антон Покатович хэллээ.
Түүний үзэж байгаагаар дөрөвдүгээр сард нэг баррель нефтийн үнэ 20 ам.доллараас доошоо унах ажээ. “Ингэсэн нөхцөлд нэг ам.доллар 75-80 рублийн ханшаас буухгүй. Төв банкны зүгээс рублийн ханшийг тогтвортой байлгахын тулд идэвхтэй ажиллах байх. Өдөртөө 170 орчим сая ам.долларыг зах зээлд гаргах байх. Тэгж байж л рублийг барьж чадна” хэмээн Антон Покатович.
Рублийн ханшид нөлөөлөх хоёр дахь хүчин зүйл нь коронавирусээс үүдсэн хөл хорионоос үүдэн гарах эдийн засгийн нөхцөл байх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.