Эдийн засаг
СЗХ-ны дарга Д.Баярсайхан Албан журмын даатгагчдын холбоонд үүрэг өгчээ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон бусад удирдлагууд Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Тус холбооноос Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, жолоочийн даатгалын мэдээллийн сан, жолоочийн даатгалын сан болон шуурхай албаны үйл ажиллагаа, даатгалын нөхөн төлбөрийн талаар мэдээллийг хийсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд мэдээлэлтэй холбоотойгоор гишүүн даатгалын компаниудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа болон холбооны үйл ажиллагааны талаар зарим тайлбарыг авсан болно.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус холбоонд гишүүн байгууллагууд болон бусад мэргэжлийн холбоодын санал, санаачлагыг хүлээн авч, асуудлыг шуурхай шийдвэрлэх, тэдгээрийн уялдаа холбоог хангаж, нягт хамтран ажиллах, үйлчилгээг тэгш хүргэж байх үүргийг өгч, цаашид жолоочийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг даалгаж, өгөгдсөн үүрэг даалгаварт хяналт тавьж ажиллахыг мэдэгдлээ.
Мөн түүнчлэн жолоочийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой зарим журам, зааварт өөрчлөлт оруулах асуудлыг 2020 оны 4 дүгээр сарын эхний Хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэхийг холбогдох газарт үүрэг болгосон гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.