Эдийн засаг
Чанаргүй “Нөөцийн мах” захуудын махны үнийг “өсгөж” байна
Махны үнэ өсч байна, өндөр байна гэж зарим худалдан авагчид хэлж байгаа ч өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад харин ч тогтвортой байгааг худалдаачид хэлсээр байгаа.
Тэд ““Нөөцийн мах чанартай бол махны үнэ буурдаг. Гэтэл энэ жил ерөөсөө буурахгүй байгаа нь “Нөөцийн мах” жаахан тааруу байгаа юм байна гэх дүгнэлтэд хүргээд байна” гэж тайлбарлах аж.
Үнэндээ “Нөөцийн мах аль ч дэлгүүрт орсон хөргөгч дүүрэн байх бөгөөд иргэд эргүүлж тойруулж хэдэнтээ хараад авахгүй гарч явах тохиолдолд олон байгааг худалдагч нар хэлж “Энэ мах нь зарагдахгүй бол яана” гэх айдастай байгаагаа ч нуугаагүй юм.
Энэ жил “Нөөцийн мах”-ыг 279 цэгт худалдаалж байгаа билээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.